Э.Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг шахаж паралимпын дээд амжилтыг дахин шинэчиллээ
2021/08/30
Токиогийн паралимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ өдөр манай улсаас хүндийг өргөлтийн -107 кг жинд Э.Содномпилжээ өрсөлдөж байна.
Жингийнхээ дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тэрээр 2016 оны Риогийн паралимпын хүрэл, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмын алт, 2019 оны Нур-Султаны дэлхийн аваргын алт, 2018 оны Мексикийн дэлхийн аваргын мөнгөн медальтай.
Э.Содномпилжээ эхний оролдлогоороо 241 кг-ыг шахлаа. Энэ нь паралимпын дээд амжилт бөгөөд өмнө Грекийн тамирчин 238 кг-ыг өргөж байв.
Ингэснээр тэрээр бусад 8 тамирчнаа тэргүүлж байна.
Э.Содномпилжээ хоёр дахь захиалгаа 242 кг болгон нэмсэн. Хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг шахаж паралимпын дээд амжилтыг дахин шинэчиллээ.