Буриад улсын гавьяат жүжигчин цолыг 20 хүрээгүй насандаа хүртэж, ОХУ-д эх орныхоо нэрийг дуурсгаж яваа залуу уран бүтээлч Б.Амархүү өдгөө UBS телевизээс жил болгон зохион байгуулдаг “Universe best songs” тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа.

Тус тэмцээнд оролцож байгаа оролцогч нарт Б.Амархүү мэргэжлийн зүгээс илүүтэй шүүж, шүүмжлэлийг ч тэр, магтаалыг ч тэр оролцогчдод шулуухан хэлдэгнэгэн. Энэхүү тэмцээнийг анх зохион байгуулахад гар бие оролцож, ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Энэтхэгээс гаралтай Рагу Раман, Б.Амархүү нар хамтдаа тэмцээнийг шүүж эхэлсэнээс хойш нэлээдгүй ам зөрөөд авсан. Харин Рагу Раман Монголд дахиж ирэхгүй гэдгээ мэдэгдээд бүр мөсөн манай улсаас явсан билээ. Б.Амархүү саяханы хэвлэлд өгсөн ярилцлагадаа Рагу Раманы талаар “Рагу шиг балиар зан гаргаж болохгүй. Хүмүүс түүнийг энэтхэг хүн гээд хайрлаад байсан. Харин түүний “Fuck you Mongolia” гэж хэлсэн нь миний дургүйг маш их хүргэсэн. Би түүнд “Fuck youРагу” Монгол чамайг талхны чинь мөнгөтэй явуулсан шүү гэж хэлмээр санагдсан” хэмээн ярьжээ. Тэрээр сэтгүүлчийн асуусан “Та хоёрын дунд юунаас болж хагарал үүссэн юм бэ?” гэсэн асуултанд “Янз янзын юм байсан. “Universe best songs” тэмцээний үеэр 16 настай хүүхэд гарч ирж байна л даа. Тэр хүүхэд өмнө нь тайзан дээр гарч үзсэн биш микрафоноо хэрхэн барихаа яаж мэдэх вэ дээ. Тэгэхэд Рагу “Чи “Чингис”-ээс 100 грамм татаад ороод ирэв үү. Муу коммунист” гэж загнаж болох уу. Тэр чинь хүүхэд шүү дээ. Энэ мэт зүйлээс болж би түүнтэй олон удаа хэрэлдсэн” гэв.