МАН-ын Удирдах зөвлөл 17.00 цагт хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүргээс УИХ-д гишүүн сонгох нөхөн сонгуульд намаасаа нэр дэвших эрхмүүдийг тодрууллаа.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Хэнтий аймагт тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан бөгөөд удирдах зөвлөлийн хурлаар тэднийг дэмжжээ.

Ийнхүү Удирдах зөвлөлийн хурал дуусч, намын Бага хурал үргэлжилж байна. Хурлаар нэр дэвшигчдээ батлах юм.