"Хэцүү анги” олон ангит киноны Зулаагийн дүрээр олонд танигдаж, УДЭТ-аас ажлынхаа гарааг эхэлсэн жүжигчин А.Ганчимэг. Урлагийнхан дундаа царайлаг, чадварлаг жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг тэрбээр өөрийн жинхэн хайртайгаа учирч мэргэжил нэгт залуутайгаа хайрын рамонс үүсгэсэн. 

Үеийнхээ олон залуусын хайрыг татаж явсан өхөөрдөм бүсгүй хайртаараа Солонгост жүжигчний мэргэжлээр сурч төгссөн Б.Энхтүвшин гэх залууг сонгосон. Түүний хайртыг уншигч та бүхэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг кинонд тоглосноор нь сайн таних биз ээ. 

Бага байхдаа гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуулсан “Миний найз”, “Алсад суугаа ээж” дууны клипэнд тоглож байсан удаатай.

Тэгвэл залуу хосууд маань удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа гэнэ.

Д.Ана