“АН-ууд” Дээд шүүхэд ханджээ
2021/09/30
М.Тулгат, О.Цогтгэрэл нарын даргалдаг хоёр АН нэгдэж, нийлж буй тухайгаа Улсын Дээд шүүхэд мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл, хоёр талд үйл ажиллагаа явуулж ирсэн “АН-ууд” шинээр бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргасан байна. Тэдний хүсэлтийг Улсын Дээд шүүх 2021 оны аравдугаар сарын 11-нд хэлэлцэхээр болжээ.
Уг хуралдаанаар тэдний хүсэлтийг ёсоор болговол энэ нам нэг тамга, нэг даргатай болно гэсэн үг. Харин шинэ АН-ын удирдлагууд хэн хэн болох нь одоогоор ил биш байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин