Солонгос кино үзээд уйлдаг эрсээр үлгэр хийдэг боллоо
2014/05/16
Үндэстэн босох цаг ирлээ. №1: Хариуцлагын цаг.
Москва хотын Улаан талбайд 5 сарын 9 нд Орос орон Германы фашистуудыг ялж эх орноо бүрэн бүтэн авч үлдэж үндэстэнээ ганцаараа бие дааж хамгаалж чадсан тэр түүхт ялалтаа тэмдэглэлээ. Усан цэргээс авахуулаад танкчин пуужингаас авахуулаад агаарын хүчин хүртэл Орос орон ямар ч дайсан ирэхэд өөрийгөө хамгаалах чадвартай хэрвээ дайсан нэгэнт тодорхой бол давшихад ч бэлэн шүү гэдгээ харууллаа.
Улаан талбайд жагсаалаар орж ирэх Орос цэрэг эрсийг харахад яасан ч цог золбоотой бас баяр баясгалантай юм бэ дээ. Тэдний царай нэг л эрүүл. Харц цэх шийдэмгий итгэл үнэмшилтэй. Сахилга бат дэг журам үнэт зүйл гэдэг ийм л байдаг ажээ. Цэрэг эрсийг харахад эх орныхоо төлөө өөрийгөө бүрэн зориулна гэсэн итгэл төгс. Тэд юунаас ч айх цочих эргэлзээ байхгүй шулуун ёстой л зоосон гадас шиг харагдана. Орос орон залуу үеэ хөвгүүдээ яаж ингэж сургаж хүмүүжүүлж бие болон оюуны өндөр дархлаатай болгож чадна вэ?
Үеийн үед бидний хойд хөрш Орос орон луу түүхэнд олон орон дайрсан хэдий ч өөрсдийгөө хэзээд авч гарсан. Наполеон Орос орон луу шунаад амжилтанд хүрээгүй. Дэлхийн 1-р дайнаар капиталист орнууд Орос орон луу дайраад амжилтанд хүрээгүй. Яагаад гэвэл Ленин гарч ирж Октябрийн хувьсгал хийж Орос орныг хувааж идэх гэж байсан Барууны ертөнцийг няцааж чадсан. 90 онд Америкийн Рэйген Английн авгай Тетчэртэй нийлж Горбачёв гэдэг Украин эрийн толгойг эргүүлж Орос орныг хувааж идэх гэсэн боловч чадаагүй. Тэд ардчилал нэрийн дор Ельциний толгойг эргүүлж түүний хажуугаар Оросын олигархуудыг жишээлбэл Ходорковскийг худалдан авч Сибирийн газар доорх баялагт шунаад бас авч чадсангүй. Одоо Украины талаас дайралт хийлээ. Өнөөдөр Путинийг унагаах дэндүү том хэвлэл мэдээлэлийн дайн явагдаж буй ч Путин Кримийг буцааж авч чадлаа.
Үндэстэн ингэж л өөрөө өөрийгөө авч явж чадах “хүчтэй төртэй” бас “хүчтэй удирдагчтай” байдаг байна шүү дээ. Сулхан төртэй байсан бол Орос орныг яг л өнөөдөр Монголыг хувааж идэж буйтай адил Орос орон балрах байсан.
Монгол үндэстэн босох цаг ирж байгаа бишүү. Сүхбаатарын талбайд цог золбоотой хараа цэх сахилга бат өндөр дэг журам дээд хэмжээнд тийм Монгол эрсийн жагсаал хэзээ болох вэ? Сүүлйин 20 гаруй жил Монгол хөвгүүдийн чанар доройтож эх орны ямар ч бахархал байхгүй хоосон либертаризм ярьсан төрийг эсэргүүцэж турхирсан төр ард түмэндээ дайсагнасан залуусыг бэлдэж байгаа бус уу. Хэн ямар улс хаанахын хэн гэж компани ингэж Монгол залуусын толгойг эргүүлж өөд өөдөөс нь хэрүүл маргаан хийлгэж үзэл бодол гэсэн балай үгээр ярдаг нохой шиг болгоно вэ? Яахаараа ингэж буруугаараа эргэдэг байнаа.
Монголоо би дуудна. Эх орон ард түмнийхээ төлөө үндэстэнээ сайн сайхан амьдруулж баяр баясгалан нүүр дүүрэн цацарсан тийм үр хүүхэд өвгөд хөгшидөө хүндэтгэж хайрлаж хамгаалах тэр Монгол эрс хаана явна вэ?
Монгол эрс маань покер тоглож, казинод өдөр өнгөрөөж гартаа хөөрөг атгаж хээр чоно элдэж өрөөнд шатар тоглож боодог идэж жийп унаж нэг нэгнийхээ бөгсийг долоож яваа бус уу. Төрийн ордонд гал түлж бөө дуудаж лам баяжиж професор худлаа ярьж босс ямар их азтайгаа гайхуулж хүний газар бусдын доог болж өөрийн нутагтаа хагартлаа баяжиж л байх шивдээ.
Монгол үндэстэн босох тэр цаг иржээ. Идэж ууж шунаж найрч хулгай хийж хуйвалдаж үрэлгэн хаясан цацсан хуурсан мэхэлсэн бялдуучилсан долигносон авгайгаа л магтсан авгайнхаа л үгийг сонсдог сав л хийвэл муу юманд толгойгоо ажиллуулдаг сайн юманд төсөөрчихсөн энэ Монгол эрс нүдэндээ цогтой нүүрэндээ галтай хэлсэн үг чанга бодсон бодол хурц болох цаг иржээ.
35 аас доош бүх насны эрсийг хэзээ ч улстөрд оруулж ирүүлэхгүй зөвхөн сурч болдовсроход өөрийгөө зориулдаг тийм хуулийг үтэр түргэн гаргахгүй бол залуус хөөрч онгирсон бардамнасан худлаа үнэн Англиар амаа жаймагнуулсан эр эмийн завсар хөвгүүд толгой дээр гарчээ. Төрийн том албанд сурч боловсорч төрийн олон эрдэмд суралцаж чангарсан эрсийг л тавьдаг үндэстэний нууц бодлоготой болох цаг иржээ.
Монгол хөвгүүдийг оюутан болохын өмнө заавал 1 жил цэрэгт явуулдаг эх орны бодлого дутагдаж байна. Солонгос кино үзээд уйлдаг эрсээр үлгэр жишээ хийдэг боллоо. Зурагтаар залуу үеэ хүмүүжүүлж эрс шулуун үнэнч шударга хатуу чанга болоход оюуны тэнхээ өгөх тийм л эх оронч ард түмнийхээ л төлөө гэсэн агуулга зорилготой кинонуудыг гаргах цаг болжээ.
Хөнгөн атлетик, хавар намрын спартакиад, өвлийн цана тэшүүр гээд нийт ард түмний бие бялдар хөгжиж цэх нуруутай хөнгөн шингэн болгох зорилготой төрийн их бодлого хэрэгтэй боллоо. “Төрийн Их бодлого” нэртэй биеийн тамирын хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй болжээ. Биеийн тамир гэдэг зөвхөн хагас бүтэн сайнд зугаагаа гаргах зориулалтай биш харин эрүүл чийрэг болоход зориулалттай арга хэмжээ байх ёстой.
“Төрийн Их бодлого” хаа ч хэзээ ч хувиа бодож довоо шарлуулахыг тэвчиж болохгүй. Хаа нэг газар хувиа бодох л юм бол өөрийнхөө ах эгчтэй нийлж бусдын эсрэг нийлэх л юм бол хорьж шийтгэдэг тийм төрийн хатуу чанга дэглэмтэй бодлого хэрэгтэй болжээ. Монгол хүн өөрчлөгдөх цаг иржээ.
Үндэстэн босох цаг ирлээ. Хариуцах хариуцлагатай байх цаг ирлээ.
Доктор С.Молор-Эрдэнэ
Зочин · 2014/05/18
buugiin talaar ugsun yariltslaga het neg taliig barij buu nariin uzen yadsan unguur yarisan chine taalagdsangui ulaanbaatart doloon myangan buu bgaa gej bsan tegwel ulaanbaatart ***r Uun dalan hiristin sum tawan zuun myangan hristchintei boljee mingolchuud enel jinhene emgenel
Зочин · 2014/05/18
За энэ хүн бол ямар ч тэдлэг алгаа. Орос улсад аль аль улсууд юу юу нийлүүлж дэмжиж байсныг иэпэхгүй байна шүү дээ. Монгол болоод бусад холбоотнууд хоол хүнс, хувцас, ноос, зэвсгийн түүхий эд болоод асар үнэтэй мэдээллүүдээр хангаж байж Орос орон аврагдсан гэдгийг энэ хүн мэддэггүй бололтой.
Зочин · 2014/05/18
onoodor oboo hun shig yum bichjee. zarimdaach molorerdene bish moligoerdene shig hoshigruuldag shuu
mgl · 2014/05/18
zov oo estoi goliig olj xeljee
Зочин · 2014/05/17
Баяр хүргэе. Дахиж олон бичээрэй.
Зочин · 2014/05/17
Дэмжиж байна,
хас · 2014/05/17
хууль цаазыг чангатгахын зэрэгцээ боловсролын системд өөрчлөлт оруулах хэрэгтэй болов уу.Монгол хүүхдүүдэд багаас нь эх орныхоо түүх соёл , өв уламжлалыг заан сургаж , эх оронч сэтгэлгээг төлөвшүүлж чадвал одоогийн харь соёлын нөлөөг хязгаарлаж болох боломжтой шүү дээ.
Зочин · 2014/05/17
Tiim shuu uneheer zov helsen bna. Manai army tgtel unen ichmeer toriin suldtei malgaigaa gazar unagachaad gangnam style ntr hiij soliirch eh oron toriin huvtsas tsergiin suriig unagaaj bh gej Orosooos surah yum ih bii