Ашиглалтын шаардлага хангахгүй болсон байрыг сайжруулж иргэдийг "шинэ байр"-аар хангана
2014/05/19
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 6/25 дугаар тогтоолоор батлагдсан Концессын жагсаалтад орсон Хан-уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хуучин барилгуудыг буулгаж орон сууцны цогцолбор хороолол барих төслийн Концесс олгох нээлттэй уралдаанд шалгаруулалтын концесс эзэмшигчээр “Атек” ХХК шалгарсан байна.
Харин уг төслийг Концессын тухай хуулийн дагуу хэрэгжүүлэх боломжгүй гэж уралдаанд шалгаруулалтын комиссоос шийдвэрлэсэн байна. Тиймээс оршин суугчдын олонхийн саналаар “Атек” ХХК-иар тус орон сууцыг Орон сууцны тухай хуулийн 151-р зүйлийн дагуу шинэчлэн сайжруулах хүсэлт ирсэнийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дугаар Концесс олгох уралдаант шалгаруулалтын орон сууцны салбарын комиссын хурлаар дэмжжээ.
Нийслэлийн Засаг даргын “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцныг шинэчлэн сайжруулах гурван талт гэрээний загвар батлах тухай” А/380 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Эрчим хүчний 21 дүгээр байрны оршин суугчдын хүсэлтийн дагуу тус байрыг шинэчлэн сайжруулах ажлыг хөрөнгө оруулагч “Атек” ХХК болон тус байрны сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг үүрэг болгов.
Мөн энэ захирамжаар хөрөнгө оруулагч, оршин сууц өмчлөгчидтэй байгуулах Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээний загварыг баталлаа.
Гэрээний дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай Эрчим хүчний 21 дүгээр байрыг буулгаж, 2015 оны 4 дугаар улиралд багтаан орчин үеийн технологиор, чанар стандартын шаардлагад нийцсэн, орон сууцны барилга барьж орон сууц өмчлөгчийг шинэ орон сууцаар хангах юм.
Тус ажлыг Иргэний хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт даалгажээ.
Зочин · 2014/05/20
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag