Улс төрийн учир шалтгаанаар ЭМЯ-нд мэргэжилийн бус хүн сайдаар очиж түйвээдгийн нэг жишээг толилуулж байна. Эл сайдууд багаараа очдог бөгөөд энэ нь авилгал хээл хахуулийн том баг байдаг гэдгийг үе үеийн ЭМЯ-ны сайд нар сүүлийн 30 жилд нотолж баталцгаасан.

Спиртчин Гүндалай, газрын лицензийн наймаачин Шийлэгдамба, нэвтрүүлэгч Д.Сарангэрэл... жишээ нь 2020 оны 2-р сарын 29-ны өдөр 1841000830157 тоот хэрэг шүүхт шилжсэн боловч өнөө болтол шийдэгдээгүй байна. Энэ бол сэтгүүлч Д.Сарангэрэлийн авилгалын баг юм. Тэрээр тус яаманд өөрийн багтай очсон бөгөөд баг нь гэмт хэргийн намагт шигдэж хэрэгт татагдан хоцорсон ч “багийн ахлагч” уснаас хуурай гарч дараагийн яам буюу БОАЖЯ-д бас өөр нэг багтай очсон байх жишээтэй.

 

 

Усанд хаясан чулуу шиг болсон дээрх хэрэгт ЭМЯ-ны төрийн захиргааны удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн 33 настай Н.Чимэдлхам, ЭМЯ-ны тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн 33 настай Б.Болорчимэг болон Ү.Отгонбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарын 26 хүний хэрэг одоо болтол шийдэгдээгүй байна. Их бага ямар нэгэн асуудалд холбогдсон байлаа ч багаараа хээл хахууль гэмт хэрэгт холбогдоно гэдэг юу гэсэн үг вэ?

Сөүлийн их сургуулийн Ким гэдэг мэргэжилтэн ЭМЯ-нд монгол хэл сурч Монгол-Солонгосын эрүүл мэндийн хамтын ажиллагааг сайжруулахаар тусгай томилолтоор ирж ажилласнаа ярьж байсан. Тендерт эхнэрээ ялуулдаг Нямдаваа, Гүндалай мэтийн хувиа бодсон бэртэгчин сайдуудтай байхад танай эрүүл мэндийн систем хөгжиж өөдлөх биш хөгийн байдлаар доошоо унана. Миний маш их урам хугарч сэтгэлээр унаж, харамсаад зогсохгүй, Засгийн газартаа захидал бичиж, олон жилийн хүч хөдөлмөрөө алдсаны эцэст эх орондоо буцаж ирэн санаа амарсан даа гэж ярьж байсан.

 

Эх сурвалж: "Хөх толбо" сонин