Төгсөгчдөд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалт зохион байгуулж байна
2014/05/19
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж” их, дээд сургуулиа төгсөж байгаа оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, зөвлөгөөг тогтмол зохион байгуулж байгаа юм. Энэ 5-р сарын 16-ны өдөр Соёл урлагийн их сургуулийн Соёл иргэншлийн сургуулийн Соёл урлагийн менежмент, Соёл урлагийн маркетингийн менежмент мэргэжлээр төгсөх ангийн 40 гаруй оюутан залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулж ажил хэрхэн хайх уу, ажилд ороход шаардлагатай материал бүрдүүлэх, CV бичих, ярилцлаганд хэрхэн орох талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Он гарсаар Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж “Төгсөгч-2014” хөдөлмөрийн яармаг зохион байгуулж их дээд сургуулиуд дээр хөдөлмөр эрхлэлтийн талаарх сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд цаашид энэхүү үйл ажиллагаа үргэлжлэн явагдах юм байна.