2014 оны 05-р сарын 20-ний өдөр Берлин төвд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтэс, Макс хүнс ХХК хамтран хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал” сэдэвт  үзүүлэх сургалт зохион байгууллаа.

Сургалтанд Чингэлтэй дүүрэгт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 2014 онд төлөвлөгөөт шалгалт хийхээр зарлагдсан 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна.

    

Сургалтаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, дотоодын хяналтыг хэрхэн сайжруулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх, стандарт, эрүүл ахуйн шаардлага, эрх зүйн орчны талаарх мэдээлэл өгч, Берлин төвийн дотоод үйл ажиллагаа, үйлчилгээний онцлогтой танилцаж, харилцан туршлага солилцлоо.

Мэргэжлийн хяналтын хэлтсээс “”Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад” хийгдсэн шалгалтын дүнгийн тухай танилцуулж, гарын авлага, ашиглах материалаар хангав.