“Railbus” 8 байршилд зогсолт хийнэ
2014/05/20
Хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгтэй хамтран ажиллаж, "Амгалан-Толгойт"-ын чиглэлд явах РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ийг хүлээн авсан. Ирэх сарын зургаанаас эхлэн үйлчилгээнд оруулах РА-2 маркийн “Railbus” нь 136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой аж.
Нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчино.
Өглөө, өдөр, орой нийт 5 удаагийн тээвэрлэлт хийж, Толгойтоос Амгалан хүрэхдээ Таваншар, Барс-2 захын зүүн тал, Вокзал, Дундгол, Нарантуул, Улаанхуран гэсэн байршлуудад зогсох юм.
Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Railbuss-ийн шинээр байгуулж байгаа зогсоолуудад явган зам, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэлээ тохижилтийн ажлыг цогцоор нь хийж эхлэсэн байна.
Мөн Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар "Толгойт-Амгалан" хоорондын төмөр замын аюултай бүсийг хашаажуулж, төмөр зам орчмын хорооллыг дуу чимээнээс тусгаарлах ажлыг хийх юм.
Нийслэлээс дөрвөн байршилд шинээр нам тавцанд зогсоол ашиглалтанд оруулах, хуучин нэг зогсоол засварлахад зориулан 300 сая төгрөгийг зарцуулахаар болжээ.
Х.Даваа
zochin · 2014/05/22
Mashinii tugjrel hurtel buurahad nemertei sain bna daa !
Зочин · 2014/05/21
Гоёоо гоё. Ингээд сайхан хөгжөөд байвал энэ гэмт хэргийн тоо чбуурна. Хүмүүс сайхан юманд сэтгэл тайвширч араатан араншин нь хүртэл зөөлрөх байлгүй дээ.
Зочин · 2014/05/21
boljiishdee! ireeduin metro.