Эх дэлхий амгалан байг...
2014/05/20
Хүүхэд бүхний харц үргэлж золбоолог, инээд хөөр халгиж, аав ээжийнхээ гараас аз жаргалтайгаар хөтлөн яваасай гэж бид үргэлж хүсдэг.
Гэвч хүний хорвоод хэлж ирэдггүй зовлон бэрхшээл гэгч хүүхэд хөгшид хэнийг ч үл ялган дайрч өнгөрдөг. Удахгүй болох Эх үрсийн баяраар ээж аавынхаа гараас хөтлөн аз жаргалтйагаар алхаж бэлэг авч, хүссэн тоглоомоороо тоглож чадахгүй олон бяцхан үрс байгааг та мэдэх үү? Харах хүнгүй, эцэг эхдээ гологдсон олон хүүхэд “Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төв”-ийн хамгаалах байранд амьдарч тэдний ажилчдаар асруулж байдгийг нийгэм тэр бүр мэддэггүй. Тэд ч бас баярлах эрхтэй.
“Энэ бол Улаанбаатар” сэтгүүлийн хамт олон “Хүчирхийллийн эсрэг төв”-ийн хамгаалах байранд байгаа бяцхан хүүхдүүдийг эх үрсийн баяраар баярлуулахыг хүсчээ. Тэд өөрсдийн зүгээс бэлэг хувцас, ахуйн ариун цэврийн хэрэглэл, живх, тоглоом, ном зэрэг зүйлсийг цуглуулж байгаа юм байна. Та ч бас тэдгээр хүүхдүүдэд өөрт байгаа зүйлсээрээ туслах боломжтой юм шүү.
Та бүхэн 88710535 утсаар холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Таны сэтгэлээсээ өгсөн ганц зүйл ч тэдгээр хүүхдүүдэд том бэлэг байх болно. Эх дэлхий амгалан байг...
Зочин · 2014/05/21
сайхан мэдээ байна. бэлэг өгнөө...