Жүжигчин О.Дөлгөөн гоолиг болсон нууцаасаа хуваалцав
2014/05/20
"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин О.Дөлгөөн ээж болоод удаагүй байгаа ч уран бүтээлийнхээ ажилдаа хэдийнээ ханцуй шамлан орсон.
Өөрийнхөө цахим хуудаснаа "Яг төрөхийн өмнө ба 3 сарын дараа...одоо илүү хичээнээ хөөрхөн ээж болохын төлөө урагшаа Дөлгөөнөө" гэж дээрх гэрэл зургийг найзуудадаа үзүүлсэн юм.
Эмэгтэйчүүд төрсний дараа жин нэмэх гээд байдаг тэгвэл олны танил бүсгүйчүүд үргэлж гоё сайхан байхыг бичигдээгүй хуулиар шаарддаг гэхэд нэг их буруутахгүй биз ээ.
Хөөрхөн О.Дөлгөөнөө улам сайхан болж буй төрхийг харсан найзууд нь "амжилт хүсье, хичээгээрэй, яаж ингэж гэдсээ агшаагаад байна?" гэжээ. Харин үүний хариуд тэрбээр "маш их баярлалаа. Би дасгал энэ тэр хийгээгүй ээ. Хүү маань мээмээ сайн иддэг болохоор, хоол ч сойгоогүй ээ. Гэдэс бол байгаа байгаа. Ээж болсноосоо хойш маш их хөдөлгөөнтэй байгаа. Хүүхдээ унтах хооронд өөр ажил амжуулна гээд л...Бас лемонтой ус их ууж байгаа. Хуучнаасаа бол хамаагүй тарган байгаа...Гэхдээ хичээнээ" хэмээн өөрийн туршлагаасаа хуваалцлаа.
Д.Ана
oko · 2014/05/22
sain saixan bvsgvi bgaarai