Гаалийн байгууллага эрсдэлийн судалгаанд үндэслэсэн гаалийн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Үүний үр дүнд Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар хөдөлгөөнт хяналтын эрэлч нохой ашиглан улсын хилээр орох чиглэлд 2014.03.20 өдөр нэвтэрсэн  2783 ӨМА улсын дугаартай фургон авто машинд биет шалгалт зохих хууль, журмын дагуу хийсэн байна.

       

Гэтэл уг автомашинаар зорчиж явсан Монгол Улсын иргэн Ц нь “мими” гэх мансууруулах төрлийн бодис байж болзошгүй  2 кг орчим нунтаг цагаан зүйлийг автомашины эд ангид нууж улсын хилээр нэврүүлэхийг завдсаныг илрүүлсэн байна. Гаалийн байгууллага эрүүгийн шинж чанартай энэ хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулж Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Х.Даваа