С.ЭРДЭНЭ: АН-ын даргын сунгаа гэх хуурамч зүйл явуулж буй Х.Баттулга, Ж.Батсуурь нарыг хуулийн байгууллагаар шалгуулна
2022/03/21
Тэрбээр өнөөдөр ийнхүү мэдэгдлийг хийж, Ж.Батсуурь, Х.Баттулга нарыг шалгуулахаар АТГ, ЦЕГ-т хандаж байгаа гэв. Түүний ямар үндэслэлээ хандаж буйг доорх зурагнаас харна уу…
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл сайдыг нь томилоогүй байна. Хоёр яамыг хавсарч үйл ажиллагаа явуулна гэдэг хангалтгүй. Яамдын сайдыг томилж, хурдан ажилдаа орохгүй бол Монгол Улсын хөгжилд хүнд бэрхшээл тулгарч байна.
Эдийн засаг хөгжлийн яам өнөөдөр ажлаа бүрэн хийж байх ёстой. УИХ-ын хоёр гишүүнийг тус хоёр яамны сайд болгох гээд зориудаар томилохгүй байна. МАН боловсон хүчингүй нам юм уу, эсвэл заавал УИХ-ын гишүүн нь сайд хийх ямар ч шаардлагагүй. Тиймээс МАН сайдынхаа асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй.
Хэвийн горимд шилжсэн тул Цар тахлын хуулийг яаралтай цуцлах хэрэгтэй. Улсын төсөв ямар ч хяналтгүй урсаж байна. Цар тахлын хуулиар халхавчилж төсвийн мөнгийг дур дураараа үрж байгаа. Энэ асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ" гэв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Бүлгийн хуралдаанаар Хяналт шалгалтын тухай хуулийн талаар, Хөгжлийн банкны түр хороо байгуулахтай холбогдуулан мэдээлэл авлаа.
Парламентад сөрөг хүчин шаардлагын хэмжээнд ажиллахгүй байна гэдэг зүйл яригддаг. Хяналт шалгалтын тухай хуулиар ард түмэн парламентаар дамжуулж хяналт тавих боломж нээгдсэн.
Хаврын чуулганаар анхны хяналтын түр хороо байгуулахаар ажиллаж байна. Уг хороог цөөнхийн төлөөлөл удирдаж ажиллаж болно гэсэн заалт бий.
Хөгжлийн банк Монгол Улсыг хөгжүүлэхгүй мэт ажилласан систем болсон. Дөрвөн удаагийн шалгалт хийгдсэн ч нууцын зэрэглэлтэй. Энэ асуудал олон нийтийн анхаарлын төвд байх ёстой" гэлээ.
Зочин · 2022/03/22
АН бүрэлдхүүний хувьд үхрийн бөөр шиг олон намын нэгдэл энэ нь л гол зөрчил болж задарал эхэлсэн даргагүй 2 жил өнгөрлөө одоо Эрдэнэ бас юу вэ
Зочин · 2022/03/21
Энэ одоо болимоороо
их мэдэгч боль · 2022/03/21
АН ыг сүйтгэсэн нөхөр болиоч.