С.Эрдэнэ өөрөө л ЦЕГ-т шалгуулах ёстой
2022/03/22
УИХ дахь АН-ын бүлгийн даргаас огцорсон ч өдийг хүртэл УИХ-ын дарга, нутаг нэгт Г.Занданшатарыг гуйн, уг шийдвэрийг УИХ-ын чуулганы хуралдаан дээр танилцуулалгүй яваа Д.Ганбат, АН-ын даргаас дүрмийн дагуу 2020 онд огцорсон ч өнөөг хүртэл "Би энэ намыг өгөхгүй" хэмээн дураараа аашилж яваа С.Эрдэнэ нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийсэн билээ.
Энэ үеэрээ С.Эрдэнэ: "Намын даргын сунгаанд хоёр хүн нэр дэвшээд, хөдөө орон нутгаар сурталчилгааны ажил хийгээд явж байна. Уг сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар оролцож байгаа нь Монголд хууль ямар хэмжээнд хэрэгжиж байгааг харуулж байна.
Үүнтэй холбоотойгоор АН-ын хаяг, тэмдэг, тамгыг хууль бусаар ашигласан эдгээр иргэдийг АТГ болон ЦЕГ-т шалгуулахаар өргөдөл гаргасан. Тодруулбал, өөрийгөө АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга гэж нэрлэж яваа И.Мөнхжаргал, АН-ын хэрэг эрхлэх газрын дарга гэх Б.Ган-Очир болон бусад хүмүүс зохион байгуулалттайгаар АН-ын туг тэмдгийг ашиглан, даргын сунгаа зарласан учраас хуулийн байгууллагад өгч байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ыг хагалан бутаргах, нэр хүндийг нь унагаах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг удаа дараа явуулсан. Энэ хүнийг хууль хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл шалгахгүй байгаад гайхаж байна." гэсэн нь АН-ын жирийн гишүүдийн инээдийг хүргэсэн яриа болжээ.
Учир нь 1990 оноос хойш анх удаа МАН-ыг татан буулгахаар зориглож, зарлиг гаргаж байсан Х.Баттулгын дэргэд С.Эрдэнэ бол жинхэнэ намаасаа урвагч билээ.
Хэрэв С.Эрдэнэ л намынхаа үндсэн дүрмийг биелүүлж, нэгэнт хүлээлгэн өгсөн тамгаа буцаан авч, эрх баригчдын тоглоом болоогүй бол АН өнөөдөр хоёр хуваагдахгүй байх байв.
Мөн С.Эрдэнэ л АН-ын даргаас дүрмийн дагуу 2020 онд огцорсон ч АН-ын туг тэмдгийг хууль бусаар ашиглаж яваа.
Өөрөөр хэлбэл АН-ын даргад нэр дэвшигч Х.Баттулга, АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал, АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир нар бус АН-ын дарга асан С.Эрдэнийг Цагдаагийн Ерөнхий Газар шалгаж, хууль бус үйлдлийг нь таслаан зогсоох нь шударга ёсонд нийцнэ.
О.Чулуу
sonin.mn
Зочин. · 2022/03/23
Яахаараа ингэж хүн гүтгэж байдаг байнаа? Их хурлын сонгуулиар , ялагдсан намын дарга, хуулиараа, огцрох ёстой. Огцорсон дарга, тамгаа эргэж хэрэглэнэ гэж юу байдгийн. Хуурамч тамга гарт нь байгаа ч гэсэн, хуулиараа, даргаасаа, огцорчихсноо одоо хүртэл мэдээгүй байгаа юмуу? хаашаа юм? Болио, одоо больж үз,ичиж үхмээр юм. Энэ олон хүмүүсийн, хандлага байдлыг уншиж хараач, ичих булчирхай нь ширгэжээ. Төрд байгаа хуулийн томчуул ч гэсэн, энэ ялгааг олж харж л байдаг байлгүй, эрх ч биш, бүхэл бүтэн намд, хэдэн ширхэг ч болохноо, шударга хуульчид байх байлгүй дээ. Эрдэнэ, өөрөө сайн дураараа, эд нар намайг буруутгаад байна, намайг шалгаад нэр хүндийг минь, зөв болгоод өгөөч гэхээсээ юунд айгаад байдгийн? Хуулийн байгууллага ч гэсэн,, санаачлагаараа бас, шалгавал зохино биз дээ.
Зочин · 2022/03/22
Эрдэнэ та өөрөө шалгуул
Зочин · 2022/03/22
MTZ teever zuuchiin ogtorgui haltariin devesger