МУГЖ Т.Ариунаа "Tuvza" брэндээр гоёлоо урлуулах гэрээ байгуулжээ
2022/03/25
Фэнүүддээ эрч хүчийг мэдрүүлдэг МУГЖ Т.Ариунаа сүүлийн үед тун загварлаг хувцаслах болжээ. Үүний нууц нь дэлхийн загварын хот гэгддэг Миланд суралцаж, ажиллаж эх орныхоо нэрийг гаргаж явсан дизайнер А.Түвшинзаяатай хамтран ажиллаж буй гэнэ.
Энэ талаараа, МУГЖ Т.Ариунаа: TUVZA брэндтэй оны өмнөхөн “Цасан аялгуу” дуун дээр хамтран ажиллаж эхэлсэн. Мөн “My Voice” үндэсний контентийн дэгжин, загварлаг хувцаснуудыг урлалаа.
2022-2023 онд авьяаслаг, мэргэшсэн дизайнертай хамтран ажиллахаар боллоо. Тухайн хүнд дахин давтагдашгүй загвар гаргаж биенд нь суулгаж хувцас урлана гэдэг бас л өндөр мэдрэмж шаардсан ажил. Ур дүй, ур ухаан, мэргэжлийг нь сурч туршлагажиж байж хийдэг онцгой ажил. Чин сэтгэлтэй, бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн өндөр ур чадвартай "Tuvza" брэндтэй хамтран ажиллаж байгаадаа сэтгэл тун их өндөр байгаа.
Өөрийн байр сууриа олсон онцгой авьяастай дизайнертай ажиллаж хамтын ажил маань илүү бүтээмжтэй байгаад сэтгэл дүүрэн. Дэлхийн загварын Милан хотод сурч ажиллаж байхдаа брендээ үүсгэн байгуулсан Монголдоо сурч төгссөн гээд л түүх нь уртаас урт. Гайхалтай, авьяаслаг, залуухан, эелдэг, өөрийн ялгаралтай "Tuvza" брэндийн урласан загваруудаас танилцуулж байна гэлээ.
Ийнхүү дуучин Т.Ариунаагийн хувцасны стиль имижийг тус брэнд бүтэн жил хариуцан ажиллахаар болжээ. Дизайнер А.Түвшинзаяа нь Италийн Милан хотод суралцаж байхдаа Gianni, Tolentino, Bulgary брэндтэй хамтран ажиллаж байсан юм. Тэрбээр эх орондоо ирээд 2020 оноос TUVZA урлангаа нээж үйл ажиллагаа эхлүүлжээ. Өдгөө мэргэжлийн дизайнеруудын багаар үйл ажиллагаагаа өргөжүүлж хүүхдийн коллекц, орчин үеийн гоёлын болон үндэсний хэв маягийг шингээн урласан коллекцийг зохион бүтээсээр.
Тэд MPDU Fashion Week загварын шоунд шинэ өнгө төрх, загвар хийцийг гайхалтайгаар урласнаа танилцуулж олны нүдийг хужирласан. Мөн Монголынхоо нэрийг дэлхийн зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна. Queen Collection -ны ерөнхий дизайн дээр ажиллахдаа Монгол хатадын дүр төрхийг гоо сайхан үндэснийхээ хэв маягтай хослуулан бүтээсэн бөгөөд цаашдаа ч уг бүтээгдэхүүний дизайныг хариуцан ажиллах гэрээ байгуулсан аж. Авьяаслаг дуучин Энжигийн хувцасны загварын өнгө төрхийг тодорхойлж ажилласан гээд TUVZA урлангийн хамт олны бүтээл арвин. Сүүлийн үед монголын алдартай эрхэмүүд тус брэндийн урласан хувцасаар гоёх болжээ.
зочин · 2023/07/07
монголын хүүхдийн төлөө юу ч хийгээгүй юу ч дуугараагүй балай авгай хөгшин биеэ ,,,,,ичээсэй
D · 2023/06/21
Haha hachin daavuu oodsuudeer hiisen hog omsood hairan ner
Зочин · 2022/04/06
амжилт