Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр удахгүй болно. Баяраа угтаж Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан “Ёс зүйтэй хяналтыг төлөвшүүлье” сэдэвт АСК тэмцээнийг өнөөдөр зохион байгуулсан юм.

Гэвч тэмцээнийг нээж эхлүүлэх ёстой Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга ирсэнгүй, эхлэх цагаасаа 2 цаг хоцорч байж Нийслэлийн мэргэжлийн хяналтын орлогч дарга нь ирж байж тэмцээнийг нээв. Орлогч даргын хэлснээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга солигдож тамга тэмдгээ хүлээлцэж байгаа гэнэ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын шинэ даргаар нэгэн эмэгтэй тодорсон гэх. Яг хэн гэх нь мэдэгдэхгүй байгаа ч уг томилгоог шөнө дөлөөр хийсэн гэх яриа чих дэлслээ. Хамгийн сонирхолтой нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга солигдсоныг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл баатар мэдээгүй байсан аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын даргыг өөрт нь мэдэгдэлгүй өөрчилсөнд Бат-Үүл баатар дарга ууртай байгаа сурагтай.

Дээгүүр сайд нар суудлаа олохгүй гүйлдэж байхад дундчууд бас үймээд эхэлсэн бололтой. Нэг дарга солигдоход өөрийн хүмүүсээр тойруулах гэсэн сонирхол хаа сайгүй байдагтай адил энэ халаа сэлгээ томилгоо биднээс л холуур өнгөрөөсөй хэмээн энгийн албан хаагчид залбирч сууна.

Ямартай ч Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан бужигнаж эхэллээ.

6yy3

Ugluu-logo171573