Х.Баттулга: Хөгжлийн банкны асуудал МАН-ын фракци хоорондын маргаанаас үүдэлтэй
2022/03/31
Монгол Улсын Их Хурлаас 3-р сарын 29-нд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан билээ.
Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд: "Х.Баттулгыг дууд, Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан хүн бол "Сахал" Д.Эрдэнэбилэг, "Женко" Х.Баттулга хоёр" гэж байв.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор АН-ын даргад нэр дэвшигч Х.Баттулга намын гишүүдтэйгээ уулзах үеэрээ: "Хөгжлийн банктай холбоотой асуудалд намайг холбож байх шиг байна лээ. Үнэндээ Хөгжлийн банкны зээлийн ихэнхийг одоо эрх барьж буй хүмүүс авсан. Энэ асуудал МАН-ын фракци хоорондын зодооноос үүдэлтэй. Одоо асуудал нэгэнт өндрийг авч, ЖДҮ-гийн зээл шиг дуулиан болоод эхлэнгүүт АН-ынхныг холбогдуулж, оруулж ирж байх шиг байгаа юм. Хөгжлийн банкинд надтай холбоотой ямар ч асуудал байхгүй шүү. Ер нь би улс төрд орсноосоо хойш банк, бизнес гэсэн зүйлээс нилээн хол явж байгаа" гэжээ.
Зочин · 2022/03/31
Луйвардсан үйлдвэрүүд шүү бас өнгөтэй өөдтэй улсын маань сор болсон газруудыг луйвардсан нь жинхэнэ бодит юм шүү. Баттулга хамаарал бүхий зээлүүдийг нарийн төлөвлөж бусдын гараар могой бариулж авчихсан миний нэр байхгүй гэж хуцах юмаа
Зочин · 2022/03/31
Улсаас хууль бусаар луйвардсан зээлээ ТӨЛ !
Бат инженер · 2022/03/31
Экс ерөнхийлөгчөө хүндлэх хэрэгтэй шүү нөхдөө