Жүжигчин Х.Баярмаа хүмүүнлэгийн ажил өрнүүлнэ
2014/05/25
Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Ордос хотноо зохиогдсон тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн “Шилдэг өнгө” продакшны найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа оролцож байсныг та бүхэн санаж буй биз ээ.
Өдгөө "Шилдэг өнгө" продакшны жүжигчнээр ажиллаж байгаа билээ. Тэрбээр "хүний амьдрал гэдэг бол тэр чигтээ боломж байдаг. Ихэнх тохиодолд хүмүүс тэр боломжийг харахгүй өнгөрөөх нь бий. Олдсон боломж болгоныг битгий алдаарай. Бидний хайгаад байдаг аз жаргал дотор маань нуугдаж байдаг гэдэг юм билээ. Боломжийг харснаараа, хүлээн авснаараа, өөрт байгаа аз жаргалыг мэдэрснээрээ бид сайхан амьдарнаа гэж хэлмээр санагдлаа" хэмээн саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ.
Боломжийг алдахгүй ажил хэрэг болохыг эрмэлзэж явдаг жүжигчин бүсгүй дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан миссүүдтэйгээ хамтарч нэгэн сайн үйлсийн аянг өрнүүлэхээр зэхэж яваа аж.
Д.Ана
Зочин · 2014/05/29
Яг Өлзийхүү байна шдээ
Зочин · 2014/05/26
oboo sh dee.yg xelsendee xvrcg baival.oyungereliig zurgiig yun sonin bolgoj tabisan ym be dee xoorxii