"УДШүүх АН-ын дарга Х.Баттулгыг бүртгэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй" гэв
2022/04/13
АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөл болох Д.Батсайхан, Д.Пүрэвдаваа, Ш.Түвдэндорж, АН-ын ХЭГ-ийн дарга Б.Ган-Очир нар Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүллээ.
Энэ үеэр АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Батсайхан: " Аливаа намыг хэн ч ганцаараа өмчлөх эрхгүй. АН-ыг 200 мянган гишүүн нь өмчилнө.Тэгвэл 200 мянган гишүүний маань 74.5 -ийнх нь шийдвэр хамгийн эцсийн, дээд шийдвэр. Дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн явдал бол намын даргатай ямар ч хамаагүй. Дүрмэнд орсон өөрчлөлтөнд намын даргын сунгаатай холбоотой нэг ч үг, үсэг байхгүй. Тийм учраас АН-ын даргын сунгаа бол Улсын Дээд Шүүхийн 38-р тогтоолд заасны дагуу явагдсан. Нэг ёсондоо Дээд шүүхийн өгсөн үүргийг хэрэгжүүлсэн хэрэг. Өөрөөр хэлбэл АН-ын даргын бүртгэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Учир нь Улсын Дээд шүүх намын гишүүдийн шийдвэрийг зөвхөн бүртгэх л үүрэгтэй" гэв.
М.Чой
zochin · 2022/04/19
Бүртгэхгүй байх хамгийн том шалтгаан байна. Нэг нам нэг даргатай, нэг тамгатай байх ёстой. Одоо намын даргаар өөр хүн бүртгэлтэй байна. Тэгэхээр татгалзах нь тодорхой.
Зочин · 2022/04/13
Бүртгэх эс бүртгэхийг УДШүүх л шийдэх байлгүй дээ , Дээд Шүүхийн өмнөөс тайлбар хийх нь илүүц