Улсын ба хувийн сургуулийн хооронд сургалтын чанарын ялгаа гарахгүй
2014/05/26
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Ганбаатар, Л.Энх-Амгалан нар бага боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг туршиж байгаа лаборатори сургуулиудаар зочиллоо.
Ирэх намар үндэсний хэмжээнд хэрэгжих бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг нийслэлийн 40 сургуульд жил гаруй хугацаанд туршиж байгаа юм. Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн хамгийн гол зорилго нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх. Тиймээс хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд сургалтын арга барил, заах арга, үнэлгээ, хичээлийн явц хэрхэн өөрчлөгдөж байгааг УИХ-ын гишүүд нүдээр үзэх нь зүйтэй гэж үзэн Сонгинохайрхан дүүргийн 12, Баянгол дүүргийн 28, Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн бага ангийн хичээлтэй танилцсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт: "Ёс суртахууны хичээлд суулаа. Энэ хичээл үнэхээр чухал. Хүүхдийг багаас нь зөв төлөвшүүлж, хүмүүжүүлэх, Монгол ёс заншлаа дээдлэх сэтгэхүй суулгаж өгсөн маш их хэрэгтэй хичээл юм" гэсэн юм.
Мөн 28-р сургуульд ажилласан УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Монгол хэлний хичээлийг ингэж бусад хичээлүүдтэй уялдуулж зааж байгаа нь тун зөв. Нэг өдрийн хичээл бүр дээр өөр өөр сэдэв үзсэн хүүхдээс илүү нэг сэдвийнхээ дагуу бүх хичээлээ үзсэн хүүхэд илүү сайн ойлгоно гэдгийг харж, зөв алхам хийжээ. Хичээл үнэхээр сонирхолтой, сайхан ордог болсон байна" хэмээн онцоллоо.
Ингэж сургалтын хөтөлбөр, багшийн заах арга, сурах бичгүүдийг жилийн хугацаанд туршиж байгаа нь түүхэнд анх удаа юм байна. Ирэх намраас сургууль бүрийн бага анги шинэчилсэн хөтөлбөрөөр сургалтаа явуулна. Яваандаа улсын ба хувийн сургуулийн хооронд сургалтын чанарын ялгаа гарахгүй гэдгийг боловсролын яамныхан хэлж байна.
Зочин · 2014/05/28
endees l huviin surguuliin huuhed sain gesen oilgolt garch irdeg
Зочин · 2014/05/28
surguuliinhaa neriig gargaj olon huuhed avah iin boddog baihgui daa
Зочин · 2014/05/28
Ugui ee huviin surguuliin bagsh nar chin ta nartaigaa adilhan bolovsrol medlegtei, gehdee ter surguuli n zaasan zaagaagui undur zalin tuldug uchir ter ***rhaa huuhduudiin tulburuur nuhehiin tuld huuhdee hudlaa bulhaigaar gargaj ired surguuliinhaa neriig urguj a
Зочин · 2014/05/28
Улсын сургуулийн багш нарын хувийн сургуулийнхиай адилхан нэмэх хэрэгтэй. Тэгэж байж ялгаа гарахгүй. Түүнээс тэр хөтөлбөр энэ тэр чинь бүгд шоу Би 20 жил шоу үзлээ.
Зочин · 2014/05/28
Би багш хүн л дээ. Бүр инээд бас дургүй хүрчихлээ. Энэ хэдэн халтар тэнэг гишүүд мөртөө ордондоо суу л даа. Одоо бүр багш болох нь ямар ичмээр юм бэ. Бас тэгээд юу гэнэ вэ. Улсын хувийн сургуульд ялгаа гарахгүй ч гэх шиг. Төлбөр авдаг сургуулийн өндөр цалинтай цөөн хүүхэдтэй багш нар төсвийн сургуулийн мань бидийг бодоход адаглаад ардаа санаа зовохгүй ажилладаг юм байгаа биз дээ. Бүх л олимпиад уралдаанд хувийн сургууль түрүүлдэг нь аргагүй ш дээ. Сайн цалинтай хүмүүс сайн ажиллана.
Зочин · 2014/05/28
Xувийн зарим сургуулиуд хэтэрхий нэг талийг барьж xүүxдийг буруу замруу хүмүүжүүлж байгаа. Олонлог сургууль л гэхэд тооноос уур xичээлээр xууxдээ сайх сургаж чадахгүй мэдлэггүй болгочоод бусад сургуулиудийн хүүxдийг тоогоороо ч гүйцэxгүй болоxлоороо монголын математикийн олимпиодийг яаж завxруулж байгааг та буxэн судлаад xарааай. Монголоос оролтсоx xүүxдийг сонгоx ажулийг зөвxөн олонлог сургуули булxайгаар өөрөө багш нь бодлого тавиад өөрөө засаад тэгээд ю болоx нь тодорxой. Ийм байxад монголын боловсрол яаж хөгжиx вэ? Олимпиодод ирэx бодлого багш нь урд өдөр нь xүүxэддээ өгөөд xүүxэд нь өөр багшийг бодоод уг гэсэн ч гэx шиг энэ чинь юу вэ ?Олимпиодаа ч зохион байгуулж чадахгуй нэг сургуулийн мэдэлд өгчихсөн, тэр сургууль нь дураараа дургидаг, монголд олимпиод зоxион байгууличиx чадалтай иx сургуулийн багш доктор байxгуй ю****** , ?????????
Зочин · 2014/05/27
Зочин · 2014/05/27
Нээрээ л БШУЯ хамгийн тэнэг яам гэдэг үнэн юм уу даа. Уг нь хамгийн гэгээрсэн хүмүүс байх ёстой юмсан
Зочин · 2014/05/27
Яваандаа улсын ба хувийн сургуулийн хооронд сургалтын чанарын ялгаа гарахгүй гэдгийг боловсролын яамныхан хэлж байна.Ха ха ха. Энүүн шиг худлаа зүйл байхгүй.