Ц.Мөнх-Оргил: Гишүүдийг албадан саатуулах болон цагдан хорих, нэгжлэг хийх аргыг хэрэглэх хүсэлтийг прокурор тавьж байгаа
2022/04/29
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокуророос ирүүлсэн саналын үндэслэлийг тайлбарлав.
Тэрбээр "Прокурор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа нь гэм буруутайг нь тогтоосон зүйл биш. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Цаашаа үргэлжлүүлэх хэрэгтэй тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөөч гэж байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар мөрдөн байцаагч бие дааж 13, прокурорын зөвшөөрөлтэй 18 буюу нийлээд 31 төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Үүнээс дөрвөн төрөл нь л УИХ-ын гишүүнд үйлчилдэггүй.
Бусад 27 аргаар УИХ-ын гишүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно. Албадан саатуулах, цагдан хорих, шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулдаггүй, гэр, бие, машин, албан тасалгаанд нь нэгжлэг хийдэггүй. Энэ дөрвөн аргыг хэрэглэе гэдэг хүсэлтийг прокурор тавьж байгаа гэсэн үг.
Хуулиар хориглож буй дөрвөн аргыг хэрэглэх шаардлагатай юу үгүй юу гэдгийг бид дэнсэлж байгаа" гэв.
МАН-ын Хар царайт алуурчин яргачин. · 2022/05/02
МАН-ын Хар царайт алуурчин яргачин.
DR. PRADHAN · 2022/05/01
Зочин · 2022/04/29
прокурорт эрхийг нь өгөөчээ