Хурдан морийг жин багатай залуусаар унуулахыг шаардлаа
2014/05/26
Хурдан морины уралдаанаас болж жилийн жилд хүүхдүүд бэртэл гэмтэл авахаас гадна амь насаараа хохирох болсон гэдгийг уншигч та ч мэдэж буй.
Тэгвэл энэ үйлдлийг таслан зогсоох үүднээс "Энэрэл" хайр хүүхдийн төлөө төрийн бус байгууллагаас Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин, Монголын морин уяачдын холбоонд шаардлага хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай тэргүүтэй тус төрийн бус байгууллагаас хүргүүлсэн шаардлагад, "...Хүүхдээр хурдны морь унуулах нь, Монгол улсын үндсэн хуулийн 2-ын 16-1-д заасан амьд явах эрх, 4 дэх хэсгийн хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй, 11 дэх хэсэгт заасан гэр бүл, эх нялхас хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа мөн Хүүхдийн эрхийг хамгаалах Монгол улсын хуулийн 12-т заасан Хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182-р конвенцийн 3-д заасан заалтууд, Хүүхдийн эрхийн конвенцийн 32-д заасан хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт аюул учруулж болох ажил эрхлэхээс хамгаалах, 39-д заасан хүүхдийг үл хайхрах, мөлжих, зүй бусаар ашиглахыг хориглох гэсэн заалтуудыг Монгол улсын төр засаг бүхэлдээ, уяачдын холбоо тэр чигээрээ зөрчиж байна...
...Хурдан морины уралдаанаар ашиг хонжоо ологсод, алдар гавьяа хүртэгчид уламжлал нэрийн дор хүүхдийг хайрлахгүй гарсан хууль тогтоомжийг биелүүлэхгүй байгааг олон нийт, хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд, хүүхэд нь амь насаа алдсан эрүүл мэндээрээ хохирсон гэр бүлүүд хүчтэй шүүмжилж, хуулиа биелүүлэхийг шаардаж байна. Энэ зун болох олон уралдаанд маш олон энхрий бяцхан үрс маань амь насаараа хохирох, бэртэж гэмтэх учиргүй гэж үзэж байна..." хэмээжээ.
Тэдний зүгээс өндөр хөгжилтэй орнуудын жишгээр морин уралдааны морийг жин багатай залуучуудаар унуулдаг болохыг шаардаж байгаа юм. Хэрвээ дээрх шаардлагын хариуг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихийг анхаарууллаа.
Өнгөрөгч оны хувьд гэхэд Үндэсний баяр наадмаар хурдан морины уралдааны үеэр 24 хүүхэд гэмтсэн бол орон нутгийн наадамд хоёр хүүхэд амь насаа алдсан билээ.
Өнөөдөр манай улсад жилд дунджаар давхардсан тоогоор 40 мянган хүүхэд хурдан морь унаж уралддаг байна. 120 унаач хүүхдээс судалгаа авахад, 50 хувь нь - Өвлийн уралдаанд гар, нүүр, хөлөө хөлдөөж байсан 40 хувь нь - Хурдан морь унахдаа ихээхэн айдаг гэж хариулжээ.
Иймд “Энэрэл хайр” хүүхдийн төлөө ТББ Үндсэн хуулийн цэцэд хандаж, Хүүхдийн эрхийн тухай хууль болон НҮБ-ын Хүүхдийн сангийн конвенциудыг Монгол Улс зөрчиж байгааг сануулсан бичиг хүргүүлсэн нь энэ аж.
Мөн Монголын морин уяачдын тэргүүн М.Энхболдод хурдан морьдыг хүүхдээр унуулдаг энэ үйлдлээ зогсоо гэсэн шаардах хуудас өгч, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд ч давхар явуулснаа дуулгалаа.
Х.Даваа
Зочин · 2014/05/29
Энэ саналыг монгол орныг монголоор нь байх суурь үндсийг бүрмөсөн байхгүй болгох гэсэн гадныхны гар хөл бологсод ТББ нэрээр гаднаас санхүүждэг монгол соёл зан заншлыг үзэн яддаг этгээдүүд хийж байгаа нь тодорхой.
Зочин · 2014/05/27
одоо тэгээд морь унахаа хүртэл **********ч унаж үзээгүй ********** малуудаар заалгах болоо юу мөн горьд воо
Зочин · 2014/05/27
ЭНЭ ИХ ЗҮЙТЭЙ САНАЛ БАЙНА. УЯАЧИД, БАЯЧУУД, НЭР АЛДАР ХҮРТЭГСЭД ӨӨРСДИЙНХӨӨ ХҮҮХДЭЭР УНУУЛДАГГҮЙ Л ЮМ БИЛЭЭ. БАС НЭГ САНАЛ БАЙНА. УАЧДЫН АЛДАР ЦОЛЫГ МОРЬ УЯСАН ХҮНД НЬ ӨГМӨӨР. МОРИНЫ ЭЗЭН АВААД БАЙГАА НЬ ИХ ИНЭЭДТЭЙ. ИЧИХГҮЙ ТЭГЭЭД ТЭР МАЛГАЙГ НЬ ӨМСЧИХӨӨД ЯВААД БАЙХ ЮМ. ЯАЖ ИНГЭЖ БОЛДОГ ЮМ БЭ? ТИЙМ БИЗ ДЭЭ.
Зочин · 2014/05/27
баярлалаа, баяр хүргье, ажил хэрэг болгоорой