“Автомашингүй өдөр”-өөр нийслэлийн төв замуудын хөдөлгөөнийг хаана
2014/05/26
Жил бүрийн 6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, "Автомашингүй өдөр" болгон "Улаанбаатар-Марафон" олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.
Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/161 дугаар захирамжийн дагуу 06 дугаар сарын 07-ны өдөр “Автомашингүй өдөр ”, “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлт болно. “Автомашингүй өдөр “-өөр Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунел дотогш 08-17 цагийн хооронд автомашингүй бүс болгох юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа автомашинаас бусад тээврийн хэрэгсэлд энэ бүсчлэл хамаарагдана.
Зочин · 2014/05/27