“Ар баян шанд” компанийн БНАСАУ-ын хөлсний ажилчдыг барьцаалжээ
2014/05/27
Японууд Нарны гүүрийг, хятадууд Энхтайваны гүүрийг, оросууд III, IV хорооллыг, монголчууд гэр хорооллыг барьсан гэх үнэний хувьтай доромжлол бий.
Монгол залуучууд зам, барилгын хар бор ажлыг голж шилдгээс үүдэн үндэсний компаниуд гадаадаас ажиллах хүч авч орон зайг нь нөхдөг болсон. Компанийн захирлууд “Зам, барилгын ажил бол цаг хугацаатай уралдаж, өндөр бүтээмж шаарддаг ажил. Монгол залуучууд ажил тасалдаг, цалин буухаар архидаад алга болчихдог, ажлын цагаар хөдөлж өгөхгүй цаг нөгцөөдөг, дарга удирдлагынхаа үгэнд орохгүй хэдэрлэдэг, дуртай үедээ ажлаа хаяад яваад өгдөг. Уг нь болдог бол монгол залуучуудаа ажиллуулмаар байна. Даанч ардчилал ярьсан онгироо залуучуудтай ойлголцох, гуйх төвөгтэй байна. Хэл мэдэхгүй, зугтаж явахгүй, архи уухгүй, дуулгавартай хятад, солонгосуудыг нэг дор байрлуулаад ажиллуулах нь эдийн засаг, цаг хугацаанд хэмнэлттэй, амар байдаг” гэж үүнийг тайлбарладаг.
Тэд хөлсний гадаад ажилчдыг Монголд байх хугацаанд нь өөрсдийн барьсан хуаранд нааран дээр хонуулж, бэлэн гоймонгоор хооллож, бага цалин өгдөг нь нууц биш. Байж болох хамгийн бага зардлаар гадаадуудыг ажиллуулж байгаа нь барилгын компаниудын бизнест ашигтай л байх. Гэхдээ эх орондоо урьж авчирчихаад хөдөлмөрийг нь ингэж мөлжиж болохгүй. Ардчилсан Монгол Улсад хүний наймааны гэмт хэргийн нэгэн төрөл болох хөдөлмөрийн мөлжлөг үйлдэж байгаагаа тэд мэддэг ч мэдээгүй юм шиг өнгөрдөг. Энэ асуудал сүүлийн үед хууль хяналтын байгууллагын анхаарлыг ихэд татаж буй юм. Баримт дурдая.
Одоогоос хэдхэн хоногийн өмнө цагдаагийнхан “Ар баян шанд” компанийн удирдлагуудыг шалгаж эхэлжээ. Тус компани Хан-Уул дүүрэгт барьж буй “Хүннү” хороололд туслан гүйцэтгэгчээр ажилладаг. Засгийн газраас тогтоосон квотоор БНАСАУ-аас хөдөлмөрийн гэрээгээр хөлсний ажилчдыг авчирсан боловч цалинг нь өгөхгүй нэлээд гүрийлгэжээ. Үүний улмаас Хойд Солонгосын ажилчид барилгын ажлаа хийхгүй хэмээж цалин өгөхийг хүссэн байна. Гэтэл “Ар баян шанд” компанийнхан хүний ёсоор харилцахын оронд хамгаалалтын алба хөлслөн Хойд Солонгосуудыг машинд хүчээр ачиж, улмаар Сонгинохайрхан дүүрэгт бөөнөөр нь хорьсон байна. Дээрх мэдээлэл цагдаагийнханд хүрснээр эрэн сурвалжлах ажиллагаа эхэлжээ. Цагдаагийнхан солонгосуудыг Сонгинохайрхан дүүргийн нэгэн айлд барьцаалагдсан байхад нь олж сулласан байна. “Ар баян шанд” компанийнхан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж цалинг нь өгөхийн оронд Хойд Солонгосын 15 ажилчинг жижиг таван ханатай нэг гэрт хорьсон байжээ. Солонгосуудыг гэрээс гаргахгүй “хашраах”-ын тулд хамгаалалтын албаар мануулсан байсан гэдгийг эх сурвалж хэлэв. Одоогоор бусдыг барьцаалсан дээрх хэргийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаа юм. Ах дүүгийн барилдлагатай хоёрын улсын харилцаанд сэв суулгаж, өөрсдийнхөө багахан ашгийг олохын тулд гадаадын иргэдэд дэндүү дээрэнгүй хандсан компанид ямар хариуцлага тооцдог бол.
Цалингаа явуулахгүй бол барьцаалж үлдсэн гэрийнхнийг нь цаазалдаг
Манайхан барилга дээр хятад, ардчилсан солонгосуудыг авч ажиллуулах сонирхолтой. Тэр дундаа улстөрийн дэглэм нь чанга хатуу Хойд Солонгосоос дуулгавартай, хонь шиг номхон ажилчдыг оруулж ирэх сонирхол манай бизнесмэнүүдэд бий. БНХАУ бол наашаа гэр бүлгүй, татлаа түтлээгүй хөлсний ажилчдыг ихэвчлэн явуулдаг. Харин БНАСАУ бол аав ээж нь амьд сэрүүн, гэр бүл, үр хүүхэдтэй ажилчдыг Монгол болон Хятад, Орост илгээдэг. Үүгээрээ ялгаатай. Хятад ажилчид Монголоос эхнэр авч нутаг буцаж байгаа нь монголчуудыг эрлийзжүүлэх, өөрийн улсдаа уусгах Хятадын бодлого ч байж мэднэ. Хойдууд бол 1940-өөд оноос манай улстай найрсаг харилцаатай, ах дүүгийн барилдлагатай явж ирсэн. Бид тус улсын ард түмнийг дайн, байгалийн гамшигт өртөн ядарч явахад нь мал, мах, гурил, дулаан хөнжлөөр тусалсныг тэд мартдаггүй. Ийм учраас бидэнд хонзогнох шалтгаан тэдэнд байдаггүй.
Хүмүүс мэднэ дээ, Монголд ажиллаж байгаа Хойд Солонгосын ажилчид цалингаа бараг л гар дээрээ авдаггүйг. Тэд манай улсад ажиллаж олсон цалингаа Засгийн газартаа тушаадаг. 30 орчим хувийг нь л өөртөө үлдээдэг байж магадгүй. Тэдний Засгийн газартаа тушаах ёстой цалин тасалдах ёсгүй. Үүнд нь Монгол дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамныхан хяналт тавьж байдаг юм байна. Түрүүн БНАСАУ аав ээж нь амьд сэрүүн, гэр бүл, үр хүүхэдтэй ажилчдыг гадаадад ажиллуулахаар явдаг тухай дурдсан. Хуулийн байгууллагын эх сурвалжийн хэлж буйгаар, гэр бүлгүй хүн зугтааж, бусад улсад харлаж магадгүй учраас зориуд барьцаанд үлдээх “үнэт зүйлтэй” хүнийг л гадагшаа ажиллуулдаг ажээ. Хэрвээ хойдууд цалингаа сар бүр Засгийн газартаа явуулахгүй бол Хойд Солонгост үлдсэн ар гэрийнхнийг нь хүнд хөдөлмөрийн лагерт хөлсгүй зарцалдаг байна. Гадаадад ажиллаж байгаад алга болвол, харлаж үлдвэл , ар гэрийнхнийг нь цаазалж ч мэднэ. Гэхдээ хамгийн түрүүнд гадаадад ажиллуулахаар хамт ирсэн харгалзагч нь цаазлуулдаг гэж байгаа. Ийм л хатуу дэглэм БНАСАУ-д үйлчилдэг. Монголд гэрээгээр ирсэн хойдуудын нэг нь зугтаж, ор сураггүй болсноос болж харгалзагчийг нь нутгаас нь дуудаж цаазалсан явдал гарч байсныг эх сурвалж хэллээ. Хүргэн ахыгаа цаазалж байсан БНАСАУ-ын удирдлагчид иргэнээ цаазлах нь амаргүй ажил биш гэдгийг монголчууд ухаарах ёстой.
Хойдуудыг Монголд авчирсан харгалзагч сэргэлэн нэгэн байвал заримдаа “халтуур” хийлгэдэг гэнэ. Ингээд гэрээ байгуулсан ажлаасаа гадуур бага сага мөнгө олоход нь Монгол дахь Ардчилсан Солонгосын тагнуулууд аль хэдийнэ нутагт нь хэл хүргэчихдэг. “Та нар тэр компаниас гадуур тэнд ажиллаж мөнгө олсон байна. Бидэнд байгаа мэдээллээр тэр хэмжээний мөнгө олсон байх ёстой. Тэр мөнгөө Засгийн газартаа тушаа” гээд Элчингийнх нь ажилтнууд ирдэг гэж учир мэдэх нэгэн хэллээ.
Нар байгаа цагт сар гардаг. Гэрэл байгаа газарт сүүдэр тусдагийн адилаар манайхан Хойд Солонгосоос ирсэн хөлсний ажилчдыг дээрэлхэх, зодох тохиолдол бишгүй. Барилга дээр хамт ажиллаж байгаа монгол залуучуудаас авахуулаад элдэв үндэсний үзэлтэй танхай залуучууд дээрэлхэж, мөнгө нэхнэ. Үр хүүхдээ, эх эцгээ Засгийн газартаа барьцаалж үлдээсэн хойдуудад тэр бүгдийг хонь шиг номхоноор тэсч гарахаас өөр арга байхгүй. Монголчуудын өөдөөс гар далайж байгаад нутаг буцвал тэрнээс хатуу тавилан нутагт нь хүлээж байгаа. Үүнийг мэдсэн юм шиг Дэлгэрмаа захиралтай “Ар баян шанд” компанийнхан арай ч дээ гэмээр авирлажээ. Цалинг нь цаг тухайд нь өгөхгүй бол ар гэрийнхэн нь ямар хэцүү зовлонд унадгийг налгар Монголд амьдарч байгаа Дэлгэрмаа захирал мэдэхгүй байж болох юм. Эсвэл мэдээд хонь шиг номхон Хойд Солонгосуудыг дээрэлхсэн ч байж мэднэ.
Хойд Солонгосууд Монголд ирж хөдөлмөрийн мөлжлөгийн золиос, нутагтаа очоод улс төрийн дэглэмийн золиос болж байна шүү дээ. Өөрсдийгөө бидний ах, дүү гэж ярьдаг зовлонт хувь тавилан туулж яваа хойдуудыг Монголд байх хугацаанд нь дээрэлхэхгүй байх ухамсар манайханд хэрэгтэй. Богинохон хугацаанд ажиллаж байгаа Монголд Улс тэдний хувьд хүсээд ирэхгүй байгаа диваажин нь юм шүү. Энэ хүмүүс монгол залуучуудын голоод хийхгүй байгаа ажлыг нугалж байгаа. Энэ хүмүүс бага цалингаар олон зам, барилгыг босгож байгаа. Энэ хүмүүс улсаа тэжээхээр гэргийгээ барьцаалаад хүний нутагт зовж яваа.
Г.Тулга
Зочин · 2014/05/29
Ter delgermaa yamar amitan bnaa manaihaan ?
Зочин · 2014/05/29
Mash zow sedew hundsun bn..bayrlalaa...uneheer unen ted bol tsag turiin vimeend zowj yawaa hvmvvshhytad yapon umnudvvdese ogt uur.bi neg umnud so.toi ajliin shugamaar yariltsaj bhd hoid so hzowj yawaa hvn taarwal zaawal tuslaarai guij bn shvv Mongolchuda gd l bsn...tednii zowlon bidnii medej bgagas hawigvi ih...Mongol hvmvvs gdg chn zowj yawaa negend bish zadarch yawaad shirvvn bdg bishvv
Зочин · 2014/05/28
delgermaa chi emegtei hun monuu hun araatan manaihan hun chanaraa geesnees bolj mongolchuud uruu doroi yavaad bn.
Зочин · 2014/05/28
ажиллуулсан л бол хөлсийг нь өх л хэрэгтэй .
Зочин · 2014/05/28
bogino ykhaantai k***nyyd yum daa solongost ajillaj bga akh dyy nariig chin ingevel saikhan baikh yy ajil khiij yzeegyi belen khool idej ykhsen temee khariylsan k***nyyd uursdiig ni barilga deer ajillyylj tsaling ni ugukhgyi bol yaj gonshigonokh bol
Зочин · 2014/05/28
hujaa solongosuud hun gej yu gej tootsoj boldog yum iim ajiliin joomuudaar ajilaa hiilgeed tsalin ni uguhgui huuguud gargaad abisan ch bolno . davruu muusain atsuud sh dee ed hujaa solongosuud
Зочин · 2014/05/28
АЖИЛ ХИЙСЭН Л БОЛ ХӨЛСӨӨ АВАХ НЬ ХҮНИЙ НИЙГМИЙН МӨН ЧАНАР БИШҮҮ МАЛ МИНЬ СО БАЙНА УУ НРХРЙ БАЙНУУ ХЭНД ХАМААТАЙ ЮМ ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙЖ БАЙГААД МАШ ИХИЙГ ОЛОХ ГЭДЭГ ЗАНГАА МАНАЙХАН ОРХИМООР ЮМДАА
ТУЛГА-Д · 2014/05/28
чамд ер нь ямар хамаа байнаа ху жаа минь. Тэртээт тэргүй ******сайн со нар монголчуудыг энэ байтугай л мөлжөө биз дээ. Монголдоо ч гэсэн а******ан бай гэсэн зарчмыг мэдэх үү. ******сайн хархуудыг яаж ч байсан ер яадагийн чамд хамаагүй байх шүү.
Зочин · 2014/05/28
заа хүний нутагт боол хийж яваа манийгаа гэхгүй байж!ҮхСнИй чинь солонгос хятад вэ?энд бас л ялгаагүй амь амьдралаараа дэнчин тавиад л хараар амьдарч явна
altai · 2014/05/28
hetsuu ch yum daa hun bson hoino ar geriinhe toloo l ingej yavaa huniig zovooloo ged ter hun saihan amidrahgui ur huuhed chin ene humuusin zovlong 1 odor edleh l bno gedes tsatgalan hun olsgolon hunii zovlong hezee ch oilgodoggui gedeg unen shuu
Зочин · 2014/05/28
hvmvvsee,,14r horuh angias orgosonni,, gedeg nomiig olj yn****rai tegwel hoit solongosiinhnii talaar ilvv ihiig medne
Зочин · 2014/05/28
hvmvvsee,,14r horuh angias orgosonni,, gedeg nomiig olj yn****rai tegwel hoit solongosiinhnii talaar ilvv ihiig medne
Зочин · 2014/05/28
hvmvvsee,,14r horuh angias orgosonni,, gedeg nomiig olj yn****rai tegwel hoit solongosiinhnii talaar ilvv ihiig medne
Зочин · 2014/05/28
hvmvvsee,,14r horuh angias orgosonni,, gedeg nomiig olj yn****rai tegwel hoit solongosiinhnii talaar ilvv ihiig medne
Зочин · 2014/05/28
DELGERMAA gedeg zahiraliin shunal ,hun chanargui n ilerhiilel n enehuu ybdlaar ilerch bainadaa. hymdhan huchiig ajilluuljiij shunaltai ym.
Зочин · 2014/05/28
Hoid Solongosiin zovlon zudguuriin hetsuug tuulj yavaa ARD tumniig uhaan Suu mongol ahan duus min hunii yosoor handaarai gej husye!Mongolchuud bidnii eleg negt mongol zaluus CH bas häri gurend heden myangaaraa tavbidniihee amidrald tus nemer boloh gej tesver tevcheeriig davan tuulj amidarch l yavaa shuu .Delhii bol neg Hun turulhtun bol negen ahan duus shuu Dee uhaant ARD tumnii ur säd min ee !
Зочин · 2014/05/28
үнэн юм бичсэн бна ажил хийсэн бол зохих хөлсийг нь өгөх хэрэгтэй шүү **************** авгай .