Очирбатын Насанбурмаа нь 1989 онд  Л.Очирбат, Т.Цэрэндолгор нарын долоон хүүхдийн отгон нь болон төржээ. Түүний аав Баянхонгорын Шинэжинст, ээж нь Увс аймгийн Хяргас сумын уугуул хүмүүс.

Тэрбээр нийслэлийн 73-р дугаар дунд сургуулийг дүүргээд ШУТИС-ийн МИС-ийг Тээврийн удирдлагын менежмент мэргэжлээр 2009 онд төгсчээ. Дэлхийн аваргаас хошой медаль авсан анхны Монгол эмэгтэй тамирчин гэдгийг уншигч та сайн мэдэж буй биз ээ. Түүний хувьд чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер  олимпоос бусад тэмцээнд оролцож, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хос медальтай. Мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсан билээ.

Цагдаагийн ерөнхий газрын харьяа "Хүч" спорт хороо, "Алтай констракшн" компанийн бөх, үндэсний шигшээ багийн тамирчин бүсгүй өөрийн стиль имижээ өөрчилжээ. Түүнийг үргэлж тэмцээний үеэр эсвэл бэлтгэлийн үеэр тамирын хувцастай хардаг. Тэгвэл энэ удаад аугаа тамирчин бүсгүйн "хөөрхөн" гэрэл зургийг сонирхоё.

                       

 

               

 

                       

 

                         

 


Д.Ана