МУГЖ дуучин Т.Ариунаа: Намайг дэмждэг мянган, мянган фэнүүддээ баярлалаа
2014/05/27
МУГЖ Дуучин Т.Ариунаа хэдхэн хоногийн өмнө хөлдөө бэртэл авсны улмаас ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр түүнээс биеийн байдлын асуухаар утсаар холбогдон тодруулга авснаа энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.
-Сайн байна уу. Таны бие гайгүй юу. Бэртэл аваад эмнэлэгт хэвтсэн гэх мэдээллийн тодруулгыг авахаар холбогдож байна?
-Сайн. Сайн байна уу? Бие гайгүй ээ. Маргааш хагалгаандаа орох гээд хүлээж байгаа. Хөлний шагай мултраад, хоёр яс нь хугарсан.
-Таныг бэртсэн талаар янз янзын мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар та тодорхой хариулт өгөөч?
- Нэг найзынхаа баяр дээр мэндчилгээ дэвшүүлэх гэж байгаад тайзнаас нь хөл алдаад бэртэл авчихлаа. Гэхдээ тун удахгүй эдгэж уран бүтээлдээ орноо.
-Уран бүтээлдээ орлоо гэснээс та энэ жил Рок поп урлагт зүтгэсэний 30-н жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа гэсэн?
-Тийм. Алтан тайзнаа гараад 32 жил болж. Тэгээд өөрийн фэнүүдэдээ зориулж 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахаар бүтэн нэг жилийн төлөвлөгөө боловсруулаад бэлтгэл ажилдаа орчихсон байсан юм. Хөлнийхөө бэртлээс болж төлөвлөсөн ажлууд маань дор хаяж 2-3 сараар хойшлогдлоо.
-Бүтэн нэг жилийн хугацаанд үргэлжлэх төслийн хүрээнд ямар, ямар ажил төлөвлөсөн байв. Тухайлбал?
-Бие даасан талархалын 3-4 удаагийн томоохон тоглолт. Мөн шинэ цомгийнхоо хоолойны бичлэгт орохоор төлөвлөсөн байсан. 30 жилийн ойгоо нэлээн өргөн дэлгэр хийхээр төлөвлөсөн л дөө. Урьд нь 5,10 жилийн ой гэж ерөөсөө хийж байгаагүй болохоор.
-"Universe best songs" наадмын шүүгчээр ажиллаж байгаа. Шүүгчийн ажлаа хийх үү?
-Universe-ийн шүүгчийн ажлаа эмнэлгээс хийнэ. Бичлэгээ үзээд л ажиллана даа.
-Таны тоглолтыг хүлээж байгаа шүү, хурдан эдгээрэй гэж фэнүүд нь сэтгэгдэл үлдээсэн байсан?
-Аль болохоор гамаа сайн барьж байгаад хурдан эдгэнэ ээ. Намайг дэмжиж байгаа мянган, мянган фэнүүдэдээ баярлалаа. Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг та бүхнийхээ урмын үгээр эрч хүч авч гамаа сайн бариад удахгүй 30 жилийн ойгоо хамтдаа сайхан тэмдэглэх болно.
Д.Ана
Зочин · 2014/06/06
ta hurdan idgeerei amjilt husie. Gehdee Sarantyua, Lhagvasuren ta gurviig sonsood uidsan tyl dahij bitii duulaarai uur zuil hiigeerei
Зочин · 2014/06/02
Hurdan edgej olon hvnii zvrh. Nvd setgel itgeliig ni ***raahiig hvsen erooe
Зочин · 2014/05/29
hurdan edgeeree
Зочин · 2014/05/28
hurdAn idgeerei bi tanii mynga myngan Shutegchdiichin neg shuu
Зочин · 2014/05/28
hurdAn idgeerei bi tanii mynga myngan Shutegchdiichin neg shuu
Зочин · 2014/05/28
hurdAn idgeerei bi tanii mynga myngan Shutegchdiichin neg shuu
Зочин · 2014/05/28
Зочин · 2014/05/28
ta hurdan idgeerei amjilt husie
Зочин · 2014/05/28
ta hurdan idgeerei amjilt husie