“365” хөдөлгөөний залуус аав, ээжийнхээ нүд нь болж буй 300 хүүхдийг баярлуулна
2014/05/27
Нийгмийн төрөл бүрийн салбарт хөдөлмөрлөж буй залуус өөрсдийн хүсэл зорилго, эв санаагаа нэгтгэн, эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулахаар янз бүрийн хөдөлгөөн, бүлэг, клубыг зохион байгуулж, өөрсдийн хэр хэмжээнд таарсан хүмүүнлэгийн аян өрнүүлдэг. Тэгвэл саяхан байгууллагдаад удаагүй хэрнээ маш олон ажлыг өрнүүлэн хэрэгжүүлж буй "365" хөдөлгөөний залуус юм.
Тэд 365 хоног буюу бүтэн нэг жилийн турш сайн үйлсийн аян өрнүүлж, нийгмийн зорилтот бүлгүүдэд хүрч ажиллах зорилготой аж. Энэ сарын 19-ний өдөр нийтийн дууны авьяаслаг мастер МУГЖ Н.Төмөрхуягийг байртай болгосон билээ.
Энэ удаад залуус энэ сарын 30-нд хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран 300 хүүхдийг баярлуулахаар болсон байна. Аав, ээжийнхээ нүд нь болж тусалдаг бяцхан хүүхдүүдийг баярлуулж, бэлэг гардуулахаас гадна урлагийн тоглолт үзүүлэхээр төлөвлөснөө дуулгалаа.
Далайд дусал нэмэр гэдэг уншигч та ч бас "365" хөдөлгөөний залуустай нэгдэхийг хүсвэл 9193-7777, 9411-4777 утсаар холбогдоорой.