МУГЖ Дуучин Т.Ариунаа  хөлний шагай нь мултраад, хоёр яс нь хугарсны улмаас эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн билээ. Тэрбээр өнөөдөр өглөө 7 цагт хагалгаанд орсон юм. Түүний хагалгаа амжилттай болсон байна.  Энэ талаар "Хагалгаа маш амжилттай боллоо. ГССҮТөвийн эмч, сувилагч, асрагч нартаа маш их баярлалаа. Удахгүй та бүхэнтэйгээ уулзах болно оо" хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан талархалын үгээ илэрхийллээ. 

Дашрамд дуулгахад, хагалгааны гамаа сайн бариад өөрийн фэнүүдтэйгээ урлагийн алтан тайзнаа 30 жил гарсны талархалын тоглолтоороо бут авах аа дуулгасан шүү.

Д.Ана