УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, "Маск" продакшны жүжигчин Г.Золзаяа нар хэсэг хамтдаа амьдарч хөөрхөн Цэгц-Үжин хэмээх охинтой болсон. Гэвч хосуудын амьдрал удаан үргэлжлээгүй салсан.

Өнөөг хүртэл хоёр хосыг юунаас болж салсаныг мэдэхийг хүсдэг хүмүүс олон. Б.Тамирын хувьд, мөн л жүжигчин бүсгүй сонгосон төдийгүй ээж, аавтайгаа аль хэдийнээ танилцуулсан гэдгийг Н.Мөнхсоёл нь хэвлэлийнхэнд дэлгэсэн билээ.

Тэгвэл Г.Золзаяа ээж, охинтойгоо хамт амьдарч байгаа бөгөөд уран бүтээлдээ анхаарлаа хандуулсан гэдгээ мэдэгдэж байсан. Нэг хэсэг "шоу"-чин гэх нэр зүүгээд авсан тэрбээр үүнийгээ "би Тамираас салаад сэтгэл санаа тайвгүй байснаас ингэж явсан" гэж тайлбар хийсэн удаатай. Уран бүтээл, охин хоёроос өөр юунд ч анхааралаа хандуулахгүй хэсэг явсан жүжигчин бүсгүй саяхан хайртайгаа учирсан бололтой.

Д.Ана