Монголд поп дива дуучин гэгддэг гарын таван хуруунд багтдаг дуучин бүсгүйчүүд бий. Тэдний нэг нь Дуучин Сэрчмаа буюу Sally. Дунд сургуульд байхдаа дуулж, бүжиглэж, олон тоглолтод оролцдог, нийгмийн  идэвхитэй нэгэн байсан нь түүнийг дуучин болоход нь нөлөөлсөн гэдэг.

Олон түмэнд "Хайрын дууч” хэмээн өргөмжлөгдсөн дуучин бүсгүй хөтлөгч Р.Нямбаяртай хамтран NB& Sally онлайн буу халалтын нэвтрүүлгийг хөтлөн үзэгчдэдээ хүргэж байгаа билээ.

                      

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа эл зургийг оруулж "Сөүлд ийм явуулын дэлгүүр байдаг юм байна. Манайд яадаг бол" хэмээн найзуудаасаа асуухад "Манайд минутын дотор алга болно. Шороо тоос ихтэй орон юм чинь зарах гээд явж байхдаа  халтайчихсан юм болно" гэсэн зөвлөгөөг ихэвчлэн өглөө. Мөн зөвшөөрөлгүй газар бараа, бүтээгдэхүүн зарлаа гээд дор нь холбогдох газрын хүмүүс нь ирээд хураачихна эсвэл торгоно гэдгийг ч түүнд үнэнч найзууд нь зөвлөсөн юм.

 

Д.Ана