ЦЕГ-аас хүүхдээ төөрүүлэхгүй байхыг анхаарууллаа
2014/05/30
Цагдаагийн байгууллагаас нийтээр тэмдэглэдэг баяр ёслолын үеэр эргүүл болон хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлж ажилладаг.
Хүүхдийн баярын үеэр эргүүлийнхний хамгийн түгээмэл хийдэг ажил нь эцэг эхээсээ төөрсөн хүүхдийг олж өгөх. Ямартаа ч Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ны өдөр цагдаагийн байгууллага хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллана.
Гэвч залуу эцэг эхчүүдийн хувьд хайхрамжгүйгээс жил бүрийн баяраар нь бага насны хүүхдээ олон хүн цугласан газарт төөрүүлэх тохиолдол улам бүр нэмэгдсээр байдаг аж. Энэ талаар Цагдаагийн газраас онцгойлон анхааруулж буй бөгөөд “Чингисийн талбай буюу төв талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн дээр бага насны хүүхдээ хараа хяналт авч явснаас болж хүүхдүүд төөрөх явдал ихээр гардаг. Баяр ёслолын үеэр бага насны хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай. Мөн архи согтууруулах ундааг хэрэглэхгүй, тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа бол үзвэр үйлчилгээний газарт очихдоо анхааралтай байх хэрэгтэй” гэлээ.
Х.Даваа
Зочин · 2014/05/31
hahaha naad garchig chin neeree ulsiin hun amiin bodlogot mash iheer noloolj bolzoshgui boljdee
Зочин · 2014/05/31
***** ma*** naad garchig chin mgn hun amiin bodlogod nuluuluhuur bolson bn ma***aa
Зочин · 2014/05/31
olon niited handaj bichihdee zov bichij surmaar yum da zarim n garchgiig n un****d gaihna biz de
Зочин · 2014/05/31
tooruulehgui geech
Зочин · 2014/05/31
Garchignaasaa l buruu bichih ymdaa huurhii