Рэппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өөрийн гэсэн ертөнцтэй, сонсогчтой, хүрээлэлтэй аль хэдийнээ болсон. Өдгөө түүнийг танихгүй хүн байхгүй биз ээ. Тэрбээр Толгойтын гэр хорооллоос урлагийн тогоонд орж ирсэн юм.  Шүлэг, дууны үг бичих чамгүй авьяастай нэгэн. Энэ авьяас нь түүнийг сэтгүүлч мэргэжил эзэмшихэд нөлөөлсөн гэдэг.

Тэрбээр шинэ уран бүтээлээ гаргахаар тун завгүй яваа гэнэ. Түүнд нэгэн шүтэн бишрэгчээс нь "гэнэтийн бэлэг" барьжээ. Реппэр GEE-ийн цомог, түүний зурагтай цамц зэрэг болон зүйлсийг худалдаанд гарах болгонд нь цуглуулдаг фэн нь бололтой.

               

Д.Ана