Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 848 сургууль байгаагаас төрийн өмчийн 682,хувийн 166 сургууль байна. 2022 онд 12-р ангийг 39000 гаруй суралцагч төгсөж ЭЕШ-аа өгчээ.

Өнөөдөр сургуулиудын сургалтын чанар, бодит төвшинг үнэлж үздэг БСШУЯ, БҮТ-ийн хамтарсан албан ёсны шалгалт бол ЭЕШ билээ. Өөр бусад цаг үеийн байдалтай, түүвэр шинжтэй шалгалтуудын дүнтэй дүйх аргагүй.

Ерөнхий боловсролын 11-р сургууль, Шинэ-Эрин, Монгол тэмүүлэл, Орос 3 зэрэг төрийн өмчийн сургуулиуд эхний 15 байранд багтжээ.