Шинээр томилогдох ДЭД САЙДУУДЫН СУРАГ
2022/08/31
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт хийж, зарим "дан дээлтэй" сайдаа чөлөөлж, УИХ-ын гишүүн 10 сайдыг шинээр томилсон.
Тэгвэл тэрээр огцорсон сайд нартаа яамныхаа дэд сайдаар ажиллаж, эхэлсэн ажлаа үргэлжлүүлэх саналыг тавьсан гэх мэдээлэл байна. Тухайлбал,
- Зам тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарыг тус яамны дэд сайдаар, харин тус яамны одоогийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдын албан тушаалд
- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайханыг тус яамны дэд сайдад
- Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг тус яамны дэд сайдаар
- Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндонг тус яамны дэд сайдаар ажиллах саналыг тус тус тавьжээ.
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяад Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны даргын албан тушаал санал болгожээ. Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг дээрх эрхмүүд зөвшөөрвөл өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилгоо хийх ажээ.
зочин · 2022/08/31
Мэргэжлийн хүмүүс ажлаа хийсэн нь дээрээ, зөв байна.
Зочин · 2022/08/31
Явсан шиг явчхаж чаддаггүй хэцүү ч хүмүүс юм даа. Болохгүй гээд сольсон бол бүүр явуулаач ээ.