Монгол услын Ерөнхийлөгч агсан Н.Энхбаяр өдгөө Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа юм. Тэгвэл саяхан Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Баабар буюу Ш.Батбаяр цахим хуудаснаа Н.Энхбаяртай хамтдаа авахуулсан зургаа нийтэлж цахим ертөнцөд шуугиан тарьж эхэллээ.

Дашрамд дуулгахад, МАХН-ын дарга Н.Энхбаяр эмчилгээгээ дуусган Монголдоо долдугаар сард ирж нам, улс төрийн ажилдаа ханцуй шамлан орох тухай яриаг намын нөхөд нь тараагаад буй.

Ямартай  Монголын ерөнхийлөгчид Солонгос улсад тааралдаж зургаа хамтдаа авахуулан амжжээ.

Д.Ана