2022 оны 8-р сард дэлхийн зах зээл дээр нээлтээ хийсэн цоо шинэ загварын зөөврийн компьютеруудыг өмнөх үеийн загваруудаас нь ч хямд үнээр авах боломжийг PC mall танд олгож байна.

Windows үйлдлийг систем бүхий 12-р үеийн CPU-тэй шинэчлэгдсэн загварууд нь хурдны хувьд 20%-иар илүү болсон бөгөөд цахилгаан бага зарцуулалт нь батарей барих хугацааг уртасгаж өгч байна. Түүнчлэн дэлгэцийн нягтаршил 250 nits 120Hz болж өгснөөр удаан хугацаанд компьютерын ард суусан ч таны нүдний хараанд ямар нэгэн ядралт өгөхгүй ба өнгө дүрсний гайхамшгийг мэдрүүлэх болно. Мөн өнгөрөгч 6-р сард шинээр танилцуулагдсан Apple брэндийн M2 чиптэй 13 инчийн MacBook Air болон MacBook Pro худалдаалагдаж байна.

 

Apple, Dell, Acer, HP, Alienware, Asus, Lenovo, Microsoft брэндүүдийн оффис, Gaming, Designer болон энгийн хэрэглээнд тохирсон бүх төрлийн загваруудаас та өөрийн хэрэглээнд хамгийн сайн тохирох сонголтыг хийгээрэй. Хэрэв та хараахан сонголтоо хийж амжаагүй бол мэргэжлийн, туршлагатай худалдааны зөвлөхүүд танд туслах болно.

 

Оюутан таны хийсэн худалдан авалт бүрд сургалтын төлбөрийн сугалаатай бөгөөд супер азтай 3 оюутан сургалтын төлбөрөө төлүүлэх эрхийн азтан болох юм. Үүнээс гадна та PC mall-с худалдан авалт хийснээр:

  • Баталгаат хугацаа
  • Албан ёсны эрхтэй борлуулагч
  • 700,000₮ хүртэлх хямдрал, 7 төрлийн бэлэг
  • 100% Урьдчилгаагүй шуурхай лизингээр авах боломжтой бөгөөд хэрэв та багш эсвэл эмч бол өр, орлогын харьцаа нотлохгүйгээр лизингээр худалдан авах боломжтой.

Dell брэндийн зөөврийн компьютерууд нь 2 жилийн үйлдвэрийн баталгаат хугацааг олгох бөгөөд насан туршдаа ашиглах боломжтой албан ёсны оригинал оффис программууд, үйлдлийн системүүдийн хамт дагалдана.

Энэхүү сугалаат худалдаа, бэлэг, урамшуулал нь PC mall-н Улаанбаатар хот болон орон нутгийн бүх салбаруудаар ижил хэрэгжинэ.

Сугалаат худалдаа 9 сарын 29-г дуустал үргэлжлэх ба 9-р сарын 30-нд азтан шалгаруулах болно.

 

Борлуулагчтай холбогдох: 7575-3535

Лизингийн мэргэжилтэнтэй холбогдох: 7766-6699

Онлайн дэлгүүр: https://pc-mall.mn/t/computer/notebook

---