Нүхэн жорлонд унасан 75 настай иргэнийг эсэн мэнд гаргажээ.

Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн ...дугаар хороонд байрлан айлын нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлага өчигдөр 16:33 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Дуудлагаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход 75 настай, эмэгтэй хоёр метр орчим гүнтэй жорлонд унасан байсан тул эсэн мэнд гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нүхэн жорлонд хүүхэд гэлтгүй том хүн ч унаж бэртэх, улмаар амь насаа алдах тохиолдол байдаг тул болгоомжтой байхыг зөвлөж байна.

2021 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Шинжлэх Ухааны академийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгээр гүйцэтгүүлсэн судалгааны хүрээнд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144,992 нүхэн жорлон тоологдсон байдаг.