Сангийн яамнаас гаргасан видео сурталчилгаанд төрийн үйлчилгээний ажилтныг дорд үзсэн агуулга харуулжээ
2022/09/27
Засгийн газар, төрийн өндөр албан тушаалтнууд нийгмийн бухимдлыг төрүүлсэн үг, үйлдэл гаргаж байгаа нь шүүмжлэл дагуулсаар байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Сарангэрэлийн хэрэглэсэн доромж үгтэй холбоотой бухимдал дуусаагүй байтал Сангийн яамнаас гаргасан и-баримтын сугалааны тухай богино хэмжээний видео сурталчилгаа мөн л иргэдийн эгдүүцлийг төрүүлэв.
Уг сурталчилгаанд нийслэлийн тохижилт, үйлчилгээний ажилтанд нэгэн эмэгтэй и-баримтаа өгсөн нь 30 сая төгрөгийн хонжвор таарч, хонжворын мөнгөөрөө автомашин аваад такси үйлчилгээнд явж байгаа агуулга харуулжээ.
Нэг үгээр хэлбэл төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг дорд үзсэн, ажил хөдөлмөрийг нь үнэгүйдүүлсэн, зэрэг зиндааг тодотгосон агуулгатай сурталчилгааг төрийн яам захиалан хийлгэсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна.
Бэсдаа · 2022/09/27
Tegeed video n haan bgan be