Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын суудлаас огцруулахыг шаардаж байна
2022/09/27
Төрийн ордонд болсон "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл "Манай яамныхан бол улны айлууд гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм.
Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь бишдээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм" хэмээн хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна.
Үүнтэй холбоотойгоор Ардчилсан залуучуудын холбооноос эсэргүүцлээ илэрхийлж, Төрийн ордны гадна мэдээлэл хийв. Тэд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулахыг шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байгаа аж.
Энэ талаар Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар “2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл мэдэгдэл хийхдээ Монгол Улсын иргэдийг нэн ядуу буюу улны иргэд хэмээн нэр хоч зүүн ялгаварласан. Энэ нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн нийтлэг зарчим, Үндсэн хуулийн эсрэг зөрчил хэмээн үзэж байна.
Тиймээс дараах шаардлагыг хүргүүлж байна.
- Нэн тэргүүнд ХНХ-ын сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ард түмнээсээ уучлалт гуйх,
- Улны сайд Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын суудлаас огцруулах,
- Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдын бодлогын хэрэгжүүлэгч болохын хувьд иргэдээ нэн ядуу буюу улны иргэд хэмээн доромжилсон нь Ерөнхий сайд, Засгийн газрын байр суурь хэмээн харагдаж байна. Тиймээс хууль зөрчсөн энэ үйлдэлдээ Засгийн газар хариуцлага хүлээхийг шаардаж байна.
Сайд дарга нар бол баян, даргын хүүхэд дарга болдог. Сайдын хүүхэд сайд болдог. Сайдын хүүхэд ЖДҮ авдаг... энэ нийгмийг өөрчлөх цаг нь болсон.
Өнөөдрийн нийгэм, эдийн засгийг ингэж доройтуулж, ард түмнээ улан доороо олон жил гишгэж гишгэчхээд хамгийн сүүлд нь ард түмнээ улныхан гэж доромжилж байна. Иргэдийнхээ эрхийг уландаа гишгэсэн Засгийн газар уучлалт гуйх ёстой" гэлээ.
Тэд "МАН магнайд маниус нь уланд", "МАН-д дэвсүүлж ханалаа, ажлаа өг", "Тоо мэдэхгүй толгой муутай, данхан толгойтой данхар засгийн газар огцор", "Мангас авгайн уланд гишгүүлж ханалаа. Одоо болно.. огцор" хэмээн бичсэн лоозон барьж, эсэргүүцлээ илэрхийлж байна.
"МАН-ЫНХАН МАГНАЙД ГАРЧ, АРД ТҮМЭН УЛАНД ОРСОН ГЭЖ БАЙНА. УЛАНД НЬ ОРСОН ЭРХ АШГАА ХАМГААЛЪЯ"
Ардчилсан залуучуудын холбооны гишүүд "МАН-ынхан магнайд гарч, ард түмэн уланд орсон байна. Уланд нь орсон эрх ашгаа хамгаалъя.
Үнийн хөөрөгдлөөс эхлээд энэ бүх асуудлыг өнөөдөр л таслан зогсоохгүй бол улам хүнд байдал биднийг хүлээж байна. Өчигдөр орой бензин колонк дээр асар урт дараалалд машинууд оочер үүсгээд эхэллээ. Эрчим хүчний хүнд байдалд орж, өвөлжилт хүндрэхэд хүрээд байна. Энэ бол яавч сайны дохио биш байна" гэдгийг хэллээ.
zochin · 2022/09/27
zov ogtsroh ystoi naad avgaigaas hiih uur chadaltai zaluuchuud mongoloor duuren bna. Yagaad zaaval setguulch Sarangerel said hiih ystoi ym be
Зочин · 2022/09/27
зөв нэг л биш залуу дарга нар гадагшаа давхиад бид нар үйлээ үзээд сүүлдээ цолллуулах болж дээ
Зочин · 2022/09/27
Zov ogtsoruul kovidiin ued 8.saya togrogoor hun emchilsen gesen shunaliin hun
zochin · 2022/09/27
uuriin tolgoigui avgai zailda bid hunii ugeer ug hiij yavdag guij ajil luulgui uchir zail ardtumen guij garchaad mgl huniig une thengui bolgoh sarangereld said genuu mgl ardtumeng dord uzeh dormjloh ene hen be bid iim avgaig.r udirduuldag hen be bid nii amdrald ur huuhduud min bitgii gai bol zail zail uzen yadaj bna