Далайгаас олдсон цогцос монгол хүн биш болох нь тогтоогджээ
2014/06/03
             
БНСУ-д 2014 оны дөрөвдүгээр сард хөдөлмөрийн гэрээгээр очсон иргэн А нь тавдугаар сарын 22-ноос хойш сураггүй болсонтой холбогдуулан тус улсын цагдаагийн байгууллагын 100 гаруй ажилтан түүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг Сөүл дэх ЭСЯ-наас ирүүлээд байна.
Далайгаас олдсон хүний цогцосыг таниулах ажиллагааг холбогдох байгууллага хийсэн байх бөгөөд уг цогцос нь монгол хүн биш болох нь тогтоогдсон байна. Иргэн А-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэж Консулын газраас мэдээллээ.
Х.Даваа






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					