Сүүлийн үед "өргөө" дээр ирээд залга гэх мессежийг хэн хүнгүй гар утсандаа авах болсон. Энэхүү мессеж  нь энэ удаад хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяаныг онилжээ. Түүний гар утсанд "23 настай, 175 см, 59 кг жинтэй царайлаг, гоё биетэй бүсгүй гэртээ ганцаараа байна. 100 мянга хэрэгтэй байна. Туславал хамт хоноё. Уулзмаар байвал хорооллын "Өргөө" дээр ирээд залга" гэсэн мессеж нисгэсэн аж.

                         

Энэ тухайгаа тэрбээр твиттерээр бор шувуу нисгэж олон хүний дургүйцлийг хүргээд авлаа. Тодруулбал, "23 настай 175 см өндөр царайлаг хүүхэнд 100 мянга хэрэгтэй болоод над руу мессеж шидээд, өргөө дээр дуудаад kkk би ичээд, эхнэрээсээ айгаад"  гэсэн юм.

Эл мессежийг илгээсэн хүн нь биеэ үнэлэгч байж болзошгүй. Гэтэл хууль сахиулах байгууллагын дэд сайд ийн жиргэсэнд олон хүн бухимдаад авсан.

    

"кккк" гэхийнхээ оронд цагдаа нартаа үүрэг өгч эл мессеж бичээд байдаг нөхдүүдийг барьж авах нь зүйд нийцэлтэй байлтай. Нийгэмд бол уг мессежийг аваагүй хүн гэж бараг байхгүй. Янз бүрийн мессеж гар утсанд мэр сэр ирдэг иргэд ч олон бий. Тэдэнд сэрэмжлүүлэг хүргэх мэдээлэл цацсан бол аштай юу. Алтан цагаа хумслан байж инээж шувуу нисгэж байхын оронд ажлаа сайн хийгээсэй билээ. Түүний бичсэн бор шувуунаас харахад, эл хэргийг өөхшүүлээд байна уу гэж ойлгож болохоор байгаа юм.