С.Эрдэнэ хуралдуулсан хурлаар АН-ын ҮБХ-ны даргаар Д.Ганбатыг сонгов
2022/10/13
С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам МАН-ын УИХ-ын үйл ажиллагаанд хяналт тавих "СҮҮДРИЙН ПАРЛАМЕНТ"-ын удирдлагуудаа тодруулах үндэсний бодлогын хороог хуралдуулж байна.
Эл хуралд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам тэргүүтэн иржээ. Мөн энэ хуралдаанд М.Тулгат ирж, уг хуралдааныг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
С.Эрдэнэ энэ үеэр АН-ын ҮБХ-ны даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлж байна. Улс төрийн айдасгүй, хэлэх үгээ айдасгүй хэлдэг, манлайлдаг, үлгэрлэдэг лидер хүн манай намд хэрэгтэй байгаа юм. Тийм цөөхөн хүний нэг Д.Ганбат" гэлээ.
Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд бүлгийн даргын ажлаасаа нэгэнт огцорсон Д.Ганбатыг С.Эрдэнэ өдийг хүртэл бүлгийн дарга хэмээн ярьж, даргаар өргөмжлөх санал гаргаж явна.
Харин намын зарим гишүүд нь 40-өөс доош насны залуучуудад итгэл үзүүлвэл яасан юм бэ гэдэг санал гаргав. Харин зарим нь Д.Ганбат л биднийг аварна шүү. Өөрийгөө засаж, хөрөнгөжиж, гэрээ засчихсан хүн. Д.Ганбатыг дэмжиж байна" гэв.
Ингээд гишүүд үг хэлж дууссанаар санал хураалт явуулж, ҮБХ-ны гишүүдийн 88 хувийн саналаар Д.Ганбатыг АН-ын ҮБХ-ны даргаар сонголоо.
Зочин · 2022/10/15
Muusain BETON!!!!!tyynees iluu garahgyi adgiin saaryyd???????????????????????