Анх ОХУ-ын Буриад улсын "Премьер министр" хамтлагийн ахлагч гэдгээрээ олонд танигдсан эрхэм бол Б.Амархүү.

Тэрбээр Булган аймагт төрсөн бөгөөд арван жилийн 54-р дунд сургуульд суралцсан. Удалгүй Улаан-Үд хот руу гэрийнхээ даган явсан гэдэг. Багаасаа дуулахыг мөрөөдсөн түүний хүсэл биелж өдгөө амжилттай яваа залуусын нэг болж чадсан. Буриад улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр өөрийн авьяас билгээ өндрөөр үнэлүүлсэн юм.

“Universe best songs" наадмын шүүгчээр ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ туурвин цаг наргүй ажиллаж явдаг дуучин залуу саяхан өөрийн цахим хуудаснаа "Өдрийн мэнд. Намайг дэмждэг хүн болгонд чин сэтгэлээсээ баярлалаа. Удахгүй 100 мянга боллоо" хэмээн сэтгэлийн үгээ хэллээ.

Дуучин Б.Амархүүгийн хөтөлдөг фэйсбүүк хуудас нь 100 мянган лайктай буюу 100 мянган найзтай болох гэж байгаад ихэд баяртай байгаа бололтой.

Д.Ана