С.Баярцогт: Дөрвөн улсын хууль хүчний байгууллагаас гэм буруугүй гэдгийг минь нотоллоо
2022/11/01
УИХ-ын дэд дарга, Сангийн сайд, ЗГХЭГ-ийн дарга асан, АН-ын гишүүн С.Баярцогтод холбогдох хэргийг Швейцарийн прокуророос цагаатгасан талаар тэрбээр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн прокурорын газарт энэ тухай материалаа өгөх үеэрээ тэрээр: "Оюутолгойн гэрээтэй холбогдуулан хэд хэдэн хэрэг үүсгэж, намайг шалгаж байсан. Зөвхөн Монголд ч биш. Гэхдээ энэ хэргийг тодорхой улс төрчдийн оролцоотойгоор Швейцарийн Холбооны Улсад 2016 онд үүсгэсэн байсан. Улмаар 6 жилийн хугацаанд шалгасан. Швейцарийн Холбооны Улс ч Хонгконг, Монгол Улстай хамтарч шалгасан юм байна лээ. 2022 оны 6-р сарын 13-нд Монгол Улсын Нийслэлийн Прокурорын Газраас надад үүсгэсэн байсан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон. Яг үүнтэй адилхан Швейцарийн Холбооны Улсаас үүсгэсэн байсан хэргийг ч хэрэгсэхгүй болсон гэсэн бичгийг Швейцарийн Холбооны Улсын прокуророос миний өмгөөлөгчөөр дамжуулан энэ оны 8-р сарын 24-нд ирүүлсэн. Сүүлийн үед зохион байгуулалттайгаар миний тухай мэдээлэл гарах болсон тул уг бичгийг Нийслэлийн Прокурорын Газарт хүргүүлж байна. Швейцарийн Холбооны Улс өргөн хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм байна лээ. Манайхан өөрийнхөндөө итгэдэггүй, янз бүрийн шийдвэр гарахад нөлөө орсон байх гэж хардаг.
Швейцарийн Холбооны Улс, ХБНГУ, Хонгконгийн хуулийн байгууллагад шалгагдаж, гэм буруугүй гэж тооцогдсондоо баяртай байна. Энэ хугацаанд би 500 гаруй хоног шоронд суусан.
Өнгөрсөн 30 гаруй жил улс төрд зүтгэхдээ Үндсэн хуульт ёс, эдийн засаг, нийгмийн асуудлуудад анхаарч ирсэн. Гэхдээ бид нар бүтэн 1 салбар буюу хуулийн салбарыг төгс төгөлдөр, хууль засагладаг болгож чадаагүй байсан юм байна гэж ойлгосон. Иймээс цаашид улстөрийн үйл ажиллагааныхаа зорилтын хүрээнд хүний эрх, хууль засагладаг төрийн төлөө ажиллана. Ирэх хоёр жилд эдийн засаг маш их хүндэрнэ гэдгийг дэлхийн судлаачид хэлж байна. Хойд хөршид байдал маш хүнд байна. Ерөнхийдөө дэлхийн геополитикийн нөхцөл байдал маш хүнд байгаа энэ үед бид нэгдүгээрт эвтэй байх ёстой. Хоёрдугаарт, сахилга хариуцлагатай байх ёстой. Маш их хөдөлмөрлөж байж энэ хүндрэлийг давна.
Хүмүүс надаас "Та хэлмэгдсэн юм уу? яасан юм бэ?" гэж их асуудаг. Энэ бүх хэрэг Монголын эдийн засагт хамгийн их нөлөөтэй "Оюутолгой"-н гэрээг ахалж ажилласантай л холбоотойгоор л үүссэн. Гуравдагч орны хөрөнгө оруулалт Монгол Улсын тусгаар тогтнолын эдийн засгийн аргаар хамгаалдаг. Цаг хугацаа бүхний шалгуур. Монголын төлөө зүтгэсэн улс төрч болгон хэлмэгдэж ирсэн. Тэд бүгдээрээ : "Би хэлмэгдэж болно, Монголын хувь заяа төөрч болохгүй..." гэсэн бодолтой явсан. Би ч гэсэн тэгж бодож байна. Яг одоо Монгол Улсын хувьд үүлэн чөлөөний нар шиг боломж гарч ирж байгаа. 1989, 1990 онд Монголд өөрөө өөрийгөө тусгаар тогтнуулах үүлэн чөлөөний нар гарсан. 2009 онд Монголчууд хэнээс ч асуухгүйгээр хамгийн хөрөнгө оруулалтын гэрээгээ хийх боломж гарсан. Яг одоо бидний хувьд маш том өөрчлөлтийн энэ үед богино хугацаанд эдийн засгаа сэргээх, дахин сэргэн мандах боломж байгаа шүү.
Би цаашид улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно" гэв.
Зочин · 2022/11/02
далд түргэн ор оруул
ШОРОНД НЬ ХАТААЖ ХОЁР ЯСЫГ НЬ ЦАЙТАЛ БАНЗДААД БИДНЭЭС ХУЛГАЙЛСАН ДЭЭРЭМДСЭН 200 САЯ ДОЛЛАРАА АВЦГААЯ · 2022/11/02
ХУЦАХГҮЙ ШҮҮ МУУ ДАХЬ НӨМӨРСӨН ЧОНЫН ГОЛ МИНЬ ЧИ 4 УЛС ГЭВ ҮҮ???? МОНГОЛ УЛС БОЛ ЧАМД ЮУ Ч БИШ ЮМ БАЫЙНА ТИЙМ ҮҮ???? МУУ МОНГОЛ УЛСЫГ МИНЬ ХУДАЛДСАН ТИВ АЛГАССАН МУУ БУЗРЫН БУЗАР ДҮҮРЧИХСЭН ЛУЙВАРЧИН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ МУУ ХЯТАДЫН ШЭЭС
Зочин · 2022/11/01
өөрөө өөрийгөө цагаатагчих бололтой юмаа
Зочин · 2022/11/01
Хөөрхийдөө хэлмэгдсэн амьтан байна ш дээ. Хэмэгдсэдийн хөшөөний хажууд хөшөөг нь босгож дурсгалыг нь мөнхжүүл. Амьд хэлмэгдэгсдийн гэгээн дүр нь болог.
Зочин · 2022/11/01
50 жил үүнд өг
ЗОЧИН · 2022/11/01
ОТ Майнай улсыг сайхан тэжээгээд яваад явах боломжийг хулгайлсан хулгайч хэрэггүй, хэрэггүй, чи 20000 хувьсагчтайгаа гудмандаа явж бай