Онцгой байдлын аврагчид очиход тухайн хүүхэд буусан байжээ
2022/11/01
Нийслэлийн онцгой байдлын газарт 2022 арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 18-р хороо King tower-ийн дээвэр дээр насанд хүрээгүй хүүхэд сууж байна гэх дуудлага иржээ. Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчдыг очиход тус байрны дээврийн хаалганууд онгорхой, тухайн хүүхэд буусан байжээ.
НОБГ-аас СӨХ-нд нь хандаж дээврийн хаалгануудаа хаах анхааруулга өгсөн гэлээ.
Эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхаарууллаа.