Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл 

Иргэд нүүрсний хулгайг эсэргүүцэн хоёр өдөр төв талбайд жагссан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас өчигдөр мэдээлэл хийхдээ шалгагдаж буй хүмүүсийг нэрийг зарласан билээ.

Тэрбээр "Жагсагчдаас 20 орчим шаардлага ирсэн байна. Шаардлагыг нэгтгэж үзэхэд 14 иргэний нийгмийн байгууллагууд, 20 орчим бусад шаардлага байгаа юм. Багцлаад үзвэл нэг нь шударга ёстой холбоотой асуудал байна. Хөгжлийн Банкны өр өнөөдөр ингээд төлөгдөж байна. Чингис бонд ч гэсэн. Энэ бол тухайн үед бидний үр хүүхэд төлнө гэдэг байдлаар бонд босгосон. Гадаад өрийн асуудал Монгол Улсын хөгжлийг боомилсон. Хариуцлага тооцох агуулга дээр амаргүй нөхцөл байдлын тэмцэл хийсэн. Эргээд бодвол Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг Арбитрт өглөө гэдэг асуудлыг энэ танхимаас зарлаж байсан.

Дубайн гэрээ цуцлагдаж, 2.3 тэрбум өр тэглэгдэх түвшинд хүрч чадах болов уу гэдэгт эргэлзэж байсан. Энэ асуудлыг олон нийт маш сайн дэмжиж, бодит үр дүнд хүрсэн. 34 хувийн асуудал бүрэн шийдэгдэж, гүний уурхай ашиглалтад орох гэж байна. 

Эрдэнэтийн 49 хувь гэдэг том асуудал гарч ирсэн. Анхны схемийг миний хувьд задалж ярьж байсан. Тухайн үед онцгой дэгдэм тогтоох шийдвэрийг гаргаж байсан. Эрдэнэтийн 49 хувь холбоотой шүүхийн асуудлыг нүд цавчилгүй харж байгаа. 

Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн асуудал яригдсан. 805 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн. Заримдаа гацаад байдаг асуудал олон нийтийн дэмжлэгээр гацаанаас гардаг.

Саяхан Тавантолгойтой холбоотой асуудлыг гаргаж тавьсан. Том асуудлууд ихэнх нь цэгцэрч байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: