Нүүрсний хулгайн асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд болон түүний ажлын хэсгээс тооцоолол танилцуулж, Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Т.Доржханд "2022 оны дөрөвдүгээр сарын 6-нд хийсэн Засгийн газрын мэдээллийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ нүүрсний салбарт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бид нийт эдийн засагтайгаа тэнцэх хэмжээний сүүдрийн эдийн засгийг бий болгочихсон, орлогоо алдсан байна гэж хэлсэн.

Монгол Улсын нийт эдийн засаг гэдэг бол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ) байдаг. ДНБ өмнөх жил 42 их наяд байсан. Энэ жил 46 их наяд гэсэн хүлээлттэй байгаа. 

Үүнд үндэслээд би тооцоолол гаргаад, ханатай тоо юм байна гээд хэлж ярьсан. Харамсалтай нь эрх баригчид 40 их наяд байх ёсгүй гээд буруутныг нь хайж байх шиг байна. Энэ тоо худал гэсэнтэй нь бид эвлэрэхгүй байгаа учраас энд зогсож мэдээлэл хийж байна. Энэ нь улс төрийн зорилготой биш. 40 их наяд гэж ярилаа гээд надад хариуцлага хүлээлгэх гэж байгаад Ерөнхий сайд, МАН-ынхаа даргад хариуцлага хүлээлгэх юм руу орчхов " гэв.

"ОФТЭЙК ГЭРЭЭНҮҮДЭЭС ХАРВАЛ АМНАТ, ААНОАТ НИЙЛЭЭД 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ ГАРЧ БАЙНА"

Нүүрсний хулгайтай холбоотой Т.Доржхандын ажлын албанаас хийсэн тооцооллыг ХҮН намын гишүүн, эдийн засгийн шинжээч Д.Гантулга танилцуулав.

 

ХҮН намын гишүүн, эдийн засгийн шинжээч Д.Гантулга "Монгол Улс геологийн таамаг нөөцөөр 173.5 орчим тэрбум тонны нөөцтэй. Үүнээс 33.2 тэрбум тонны батлагдсан нөөцтэй.

Тухайлбал, 2020 онд нэг тонн нүүрсийг 74 ам.доллароор зарсан. Хилийн цаана 119 ам.доллар байсан. Өөрөөр хэлбэл уурхайн амны үнэ хилийн үнэ хооронд 45 ам.долларын зөрүүтэй байна. Энэ нь харьцангуй бодитой тоо бөгөөд 45 ам.долларыг бодит зардал гэж бодсон. Харин 2021 онд 137 ам.доллар байна.

АМНАТ-ын таван хувийг хэдээс бодож авч байна вэ?

Монгол Улсын засгийн газар АМНАТ-ын хуулийг есөн удаа өөрчилсөн байна. Өдрөөр нь авч үзвэл 37 хувьд нь гэрээний үнээр бодож АМНАТ авсан. Үлдсэн 63 хувьд нь жишиг үнээс нь бодож авсан байна. Жишиг үнэ нь гэрээний үнээс хоёр дахин их зөрүүтэй байдаг тул энэ хэмжээгээр АМНАТ-ын алдагдалд орсон тооцоо гарна гэсэн үг.

Тээврийн хохирол 2020 онд зүгээр байснаа 2021 онд бүх юм нь гэнэт өссөн. Цар тахлын шалтгаан нөхцөл байгаа хэдий ч далимдуулаад хэргээр үнийг нь өсгөсөн. Тээврээс харахад 5 их наяд орчим төгрөгийн нэмэлт зардлыг татваргүйгээр оруулсан гэсэн үг.

Улсын төсөвт учрах хохирол

Ашгийн маржин

24%

Дүн тэрбум төгрөг

ААНОАТ

25%

301.7

АМНАТ

5%

38

Нийт

 

339.7

Алдагдсан нүүрсний хувьд: Сүүлийн 10 жилд зургаа орчим сая тонн нүүрсээ алдчихжээ. Алдагдсан нүүрснээс АМНАТ-д 158.2 тэрбум төгрөг, ААНОАТ 188.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэх дүгнэлт хийж болж байна.

ЭТТ хөрөнгө оруулалт ба офтэйк гэрээнүүдээр нийт 6.4 их наяд төгрөгийн гэрээ хийсэн байна. Гэрээ хийхдээ нүүрсний орлогоор буцааж төлөх бөгөөд нэг тонн нүүрсийг 50 доллароор бодсон гэх яриа нийгэмд байна. Энэ тоогоор бодож үзвэл хэрэв офтэйк гэрээ ил болж гарч ирвэл тонн бүрээс 100 доллар алдсан байх хардлага байна. Ингээд тооцвол АМНАТ, ААНОАТ нийлээд 1.2 их наяд төгрөгийн хохирол гарч байна гэдгийг танилцууллаа. 

Нийт хохирлыг харвал: 

 

Нийт дүн, тэрбум төгрөг

Төсөвт учрах хохирол, тэрбум төгрөг

Алдагдсан нүүрс

3.163.2

346.4

Үнийн зөрүү

19,958.1

8,937.3

Нүүрсний тээврийн хохирол

5,070

339.7

Офтэйк гэрээ

12,825.8

1,257.2

Нийт

41,017,4

10,880.6