С.Шаарийбуу: Миний гэнэхэн охин мэддэг, чаддаг юмаараа амьдрах л гэж явсан
2022/12/19
Иргэн С.Шаарийбуу хуульч Б.Баяр болоод дүүгийн хамт Малайз улсын анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар өнөөдөр /2022.12.19/ мэдээлэл хийлээ.
Иргэн С.Шаарийбуу:
-Бид 1990 онд огт танихгүй нийгэмд сэтгэлийн хөөрлөөр огт туршлага,судалгаагүйгээр, гарч болох эрсдэлийг үл тооцож тэр үед бидний хэлдэг байснаар капиталист орнуудын хаалгаар өөрсдөө гүйж орцгоосон байдаг. Үүнийг бүх л хүн мэдэж байгаа. Бид өлсөж, ядарч үзсэн. Энд тэнгүй явж товчхон хэлбэл бүгд л амьдрахын төлөө зүтгэцгээсэн он жилүүд байлаа. Тэдний нэг нь миний охин байсан.
Миний охин Ш.Алтантуяа яг л тухайн цаг үеийг залуусын адил амьдрах гэж зүтгэж, өөр өөрсдийн замаар, мэддэг чаддаг зүйлээрээ зүтгэж явсан. Би охиноо их санадаг.
Санахгүй байхын ч арга байхгүй. Өнөөдөр түүнийгээ дурсаж нэг минут хүндэтгэл үзүүлье. Охиноо ирснээс хойш эцэг би ардчилсан сонгодог орны азийн бар гэгддэг Малайз улсын мангасуудтай нүүр тулсан юм. Би тэр ардчилсан, хүмүүнлэг, шударга байх гэж анх итгэж очсон болов ч бодит байдал дээр бохир болгоны асуудалтай нүүр тулсан.
ZOCHIN · 2022/12/19